Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Хүүхдүүдэд хутга тулгаж дээрэмдсэн 16-24 насны этгээдүүдийг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны 2 эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс амь биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж ажиллалаа.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/ "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Сэрэмжлүүлэг: Иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бандаашныхаа баасыг ч арилгаж чадахгүй байж муу гөлөгнүүд...

Зочин
Зочин

Наад нохой бааснуудынхаа овог нэр нүүрийг тодорхой гаргаачээ цагдаагийнхаан! Ийм хогнуудын овог нэр нүүр нүдийг нууцлах хэрэггүй. Олонд ил байлгаа.

Зочин
Зочин

ТЭГЭЭД ЯАХЫН ОРОХ ГАРАХАА ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИНГҮҮДЭЭС АЙГААД ХОРИХ ЮМ УУ? ОДОО ЭД НАР ХҮҮХДИЙН КОЛОНООС ЭХЛЭН СУРАЛЦААД НАСАНД ХҮРЭГЧДЭЭР ДАМЖААД АРХАГ ШОРОНЧИД БОЛНО НУСЫГ НЬ СУГАРТАЛ АЛГАДААД ЛАЛАРУУДЫГ ШОРОНД ЯВУУЛАХГҮЙ ДАРАМТЛААЧ ӨМДӨНД НЬ ӨТГӨН ШИНГЭНИЙГ ХОЛИОД ӨӨРСДӨД НЬ ИДҮҮЛЭЭЧ МУУСАЙН АТИРАА НЬ Ч ГАРААГҮЙ НУСНУУД НАДАД ӨГЧИХ ДОНДОГ МААМАА БОЛГОЧИЙ ХӨӨШ УУР ХҮРЧИХЛЭЭ

Зочин
Зочин

Шөнө орой олон нийтийн газраар цагдаа нараа явуулах хэрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button