Нийгэм мэдээ
Алга болоод 7 сар болсон залууг эрэн хайж байна

Өнгөрсөн оны аравдугаар сард Завхан аймгийн Улиастай сумаас алга болсон залууг эрэн хайж байна.

Аравдугаар сарын 29-нд гэрээсээ гараад 30-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ "Ажилдаа явна" гэж холбогдсоноос хойш ор сураггүй алга болжээ. Гэр бүлийнхэн нь арванэгдүгээр сарын эхэнд ажилдаа очоогүйг нь мэдэж, цагдаагийн байгууллагат хандан, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Гэрээсээ гарахдаа хар малгайтай цамц, хөх дээл, алаг үүргэвч, цөлийн шар гуталтай явжээ.
Харсан хүн байвал 89200888, 80250504 дугаарт холбогдоно уу.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн амьд ямар ч байсан сураг нь гарч учир нь хурдан олдох болтугай