Нийгмийн

Монголд эрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтрах хүсэлтэйгээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн банкны Хятад, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал Мара Уорвик, Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Дэлхийн банк хамтарсан Засгийн газрын зорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж, тэр дундаа эрчим хүчний реформ, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилт, өрсөлдөх чадварыг сайжруулахад хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк хамтран ажиллах цогц төлөвлөгөөг гаргах нь зүйтэй гэв. Мөн хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа талууд онцлон тэмдэглэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button