Ч.Лодойсамбуу: Тайван байцгаа, нийслэлийн АН-ыг авах бодол надад алга

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Картаар худалдаж авдаг цаг өнгөрсөн. Сонгуульд дүнгээ л тавиуллаа-
-НИТХ дээр том уналтад орлоо. Орон нутагт бол олон нийт ардчилал гэсэн суурин дээр чамгүй сайн санал өгсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг юу гэж дүгнэж байна вэ?
-Сонгууль бол дүн тавьдаг цаг. Дүнгээ л тавиуллаа. Сонгогчид нэр дэвшүүлэлтийг хардаг. Ямар багийнхан бэ гэдгийг хардаг. Хэр их итгэж байна вэ гэдэг нь л боллоо.
-“Нийслэлийн ялагдлын хамгийн том шалтгаан нь Х.Баттулга боллоо” гэж олон нийт шүүмжилж байна. Өөрөө байр сууриа илэрхийлэхдээ "Манайхан сул байсан гэдэгтэй санал нийлэхгүй" гэсэн. Үүнтэй санал нийлэх үү?
-“Х.Баттулга гэдэг хүн ийм тийм” гэж хувь хүн талаас нь хэлэх зүйл алга. Би олон нийттэй олон жил ажиллаа. Олон нийтийн санаа бодол ямархуу байгааг гадарлана.
Нийслэлд нэр дэвшүүлэлтэд онцгой оролцсон. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө авхуулаад л ялагдлаа шүү дээ. Сонгогчид тэнэг биш. Жишээ нь, хүүхдийн мөнгө амлаж сонгуульд өрсөлддөг цаг дууссан. Олон нийт хэрсүү болж байна. Монгол бол залуучуудын орон. Картаар худалдаж авдаг цаг өнгөрсөн. Энэ зэргийн зүйлээс болж ялагдаж байгаа шүү дээ.
Тиймээс тэр хуулийн төсөл дээр би гарын үсэг зураагүй. Хувь хүнтэй дайсагнасан юм биш. Зарчмаа л барьсан хэрэг.
Гэхдээ эрч хүчтэй, мундаг залуучууд нэр дэвшсэн. Нэг талаасаа нэг хүн нэр дэвшүүлчхэж байгаа. “Тэрний хүн” гээд хэлчихдэг. Тэр овгоосоо болоод ялагдчихаж байна. Нөгөө талаасаа тойрогтоо танигдаагүй, ажиллаагүй хүмүүс байсан. Олон нийт мэдэх хэрэгтэй.
-Тал хувьд нь өөрийнхөө хүмүүсийг оруулж ирэхэд нь танай намын залуус эсэргүүцэх, дуугарах, сөрөх боломж байгаагүй юу?
-Нийслэлийн нам тодорхой удирдлагатай. Намын дүрмээрээ удирдлага нь дэвшүүлэлтээ хийж, намын хороо нь шийддэг. Нийслэлийн нам аль талдаа байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Өөрсдөө шийдээд оруулж ирж байгаа л хэлбэр. Хөндлөнгөөс үг хэлэх боломжгүй.
-Сонгуулийн өмнө нийслэлийн АН-ыг удирдах саналаа хэлсэн л дээ-

-Намаа ялагдалд хүргэсэн Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа өгөх нь тодорхой болчихлоо. Гэхдээ “Намын даргын суудлыг хэн дуртайд нь “май” гээд өгчихдөг зүйл биш” гэсэн байсан. Таныг хэлж байна гэж ойлгогдсон?
-Би авъя гээгүй шүү дээ, Т.Батцогтоос. Сонгуулийн өмнө “Энэ намд өөрийн чаддаг зүйлээ, энергиэ, бодлоо, төлөвлөгөөгөө зориулъя л гэсэн юм. Надад жишээ нь хот дээр хэрэгжүүлэхээр зурагласан судалгаа, төлөвлөгөө бий. Үүнийгээ яриад явах боломж байна. “Үнэхээр ялъя гэж байгаа бол хэдүүлээ хамтаръя” гэж хэлсэн. Зөвхөн бид хоёрын дунд болсон яриа шүү. Т.Батцогт дарга буруу хэлж байна лээ. Олон түвшинд яригдсан ч, гадагшаа мэдээлэгдээгүй.
Намын гишүүн юм бол “Намдаа хэрэг болчихъё, бугшсан муухай “юм”-наас нь салгах боломж олдвол өөрийгөө хүрз, жоотуу гэж бодоод ашиглуулмаар байна шүү дээ. Энэ үүднээс сонгуулийн өмнө санал тавьсан юм. Хүлээж аваагүй л дээ.
-Тэгвэл одоо нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлээд зориглоод үзэх бодол бий юу?
-Өнөөдөртөө надад тийм бодол алга. Юунд ч яарахгүй байна. Өчигдөр гэнэт тийм мэдээлэл хөвөрсөн. АН-ын бүлэг дээр ч тийм асуудал яригдаагүй. Сэтгүүлчид асуухаар нь би үнэнээ л хэлсэн. Сонгуулийн өмнө хэрэг болъё гэж хандсан. Гэхдээ намайг хэрэглээгүй. Одоо надад тийм сонирхол, амбиц алга. Улстөрд дөнгөж орж ирж байна. "Лодойсамбуу ингэх гэж байна" гээд тэвдээд байх шиг байна лээ. Тайван байцгаа, нийслэлийн АН-ыг авах бодол надад алга.
-Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн АН-ыг удирдах сонирхолтой байгаагаа зарлалаа. Нөгөө талд танай намын Э.Шижир “Ах нар одоо болно, амарцгаа” гэсэн байсан. Хууччуулаасаа өрсөж залуус нь дуугарах цаг болсон юм биш үү?
-Э.Шижир гишүүн өчигдөр “Ах нар одоо болно, амар” гэж жиргэсэн байсан. Өнөөдрийг хүртэл овоглож ирсэн хүмүүсээсээ салъя гэж байгаа нь зөв шүү дээ, ер нь. Хэн нэгэн ахыгаа, атаманыгаа биш зарчмаа дагая. Нам бол зарчмын, үзэл санааны нэгдэл болохоос биш гэр бүл, ах дүүс бүлэглээд эрх мэдэл хуваадаг газар биш. Нам бол хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ялалтын хойноос уралддаг багийн тоглолт. Тэрнээс биш аль нэг довтлогч, хамгаалагчийн талд овоглуулаад явдаг юм биш. Ялангуяа манай үеийн залуус тэгэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа хувь хүн биш үзэл санаан дээр төвлөрөх ёстой. Тэгж байж нам босч ирнэ. Монголчууд ардчиллыг зүрхэндээ, судсандаа мэдэрдэг хүмүүс. Ардчилсан нам дэмжлэг авахгүй байгаа нь үзэл санаанаасаа хол ухарсных. Хэдхэн хүнийг дагаж хуваагдаад л, залуучууд нь хоорондоо үзэлцээд л. 16, 17 жил сэтгүүлчээр ажиллахдаа харлаа. Тэрийг давтах юм бол шинэ үеийн улстөрч гэгдээд яах юм бэ. Энэ нам үзэл санаатай байх ёстой гэдгийг анхнаасаа хэлэх ёстой. Намайг хэллээ гээд шууд шийдэгдчихдэг юм биш. Гэхдээ үүний хойноос л явна.
-Гэхдээ Л.Гантөмөр сонгуульд ахиц үзүүлсэн нь үнэн-

-"МАН-тай нэг хөнжилд орсон Л.Гантөмөр намаа ялагдалд хүргэлээ" гэгдэж байна. Энэ хүнээс намаа салгах тухай УИХ-ын сонгуулийн өмнө яригдаад намжсан. Одоо дахин хөндөгдөж байх шиг байна?
-Нэг хөнжил гэж ярих нь зохимжгүй зүйл. Манайхан өөрсдөө тэгж яриад байгаа юм л даа. Сонгуульд ахиц үзүүлсэн үү гэвэл үзүүлсэн. Бодитойгоор л үнэлье. Жишээ нь, жилийн өмнө Ардчилсан нам ямархуу байдалтай байлаа. Жилийн дараа ямар болчхоод байгаа юм. Ямар том хэлэлцээрийн хүчинд 126 гишүүнтэй болов, Засгийн газар бүрэлдэв. Хамтарсан Засгийн газрын Эдийн засаг, Барилга хот байгуулалт, Хууль зүй, Цахим хөгжил гэхчлэн том салбаруудыг нь Ардчилсан нам авчихсан байна. Энэ чинь АН засаг барьж байна гэсэн үг шүү дээ.
Анх хамтарч байхад бид дургүйцэж байсан. “Шинэ МАНАН үүсэх гээд байна. Зорилгоо тодорхойл” гээд. Зорилго нь өнөөдрийг хүртэл бугшсан асуудлыг нэг гөвөөд шидчихье л гэж байгаа юм байна. Шийдэж чадахгүй гээд суух эрх бидэнд байхгүй. Ажил хийх гэж орж ирсэн болохоос хэн нэгнийг бүтэлгүйтэхийг хараад “Тэр хэлээ биз” гэж бах таваа хангах гэсэн юм биш. Харин хяналтаа тавъя. Төсөв дээр ч бид үзүүлнэ.
Хэн ч талцаж чадна. Хэн нэгнийг хэн нэгнээр солиод, улстөр хийгээд гадагшаа лайк цуглуулаад явбал гоё. Тэгээсэй гэж сонгоогүй л дээ. Сөрөг хүчин байж, засалцаад явах ёстой.
-Таныг ихэвчлэн АН-ын дарга Л.Гантөмөрийн хүн гэж ярьцгаадаг. Ярилцах боломж олдсоных энэ тал дээр хариулт өгөөч?
-Би ч бүгдийнх нь хүн байсан. Х.Баттулгын хүн гэж нэг хэсэг яригдаж байлаа. Өчигдөр гэхэд "Х.Баттулгын зургийг нэвтрүүлэгтээ тавьдаг" гээд л твиттерт явна лээ. Ц.Элбэгдоржийн хүн ч болж үзлээ. Хамт саунд суудаг гээд л. Одоо Л.Гантөмөрийн хүн гэж байна. Арван жилийн өмнө Боловсролын сайд байхад туслах биш хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байлаа. Тэр үеэс л мэднэ. Хэн нэгний хүн байгаад дохио заавраар нь ажилладаг байсан бол миний нэвтрүүлэг явахгүй байсан. Би ч өөртөө ийм итгэлтэй байхгүй. Хэрэв Л.Гантөмөрийн хүн байсан бол хамтарсан Засгийн газар байгуулагдахад тэгж ярьж чадахгүй. Засгийн газар нь бодлого оруулж ирж байхад хуулийг нь буцаалгаад, төсвийн тодотгол дээр Г.Тэмүүлэн нартай тэгж дуугарахгүй байсан.
-"Зайгаа тавьж өг" гэж байгаа юм бол зай тавьж өгөх хэмжээний л байх хэрэгтэй-

-Танай нам сөрөг хүчин хэвээрээ байна уу, таны бодлоор?
-Одоо дөнгөж намрын чуулган эхэлж байна. Сөрөг хүчин алга болоогүй. Бид шүүмжлэх зүйлсээ шүүмжилнэ. Үзүүлнэ. Сөрөхийн тулд биш хяналтаа тавина. Төсөв ийм том орж ирсэн үед авлигаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэх мэт шаардлагууд тавина.
Бид ажил хийх гэж орж ирсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. Нэг хөнжилд орчихлоо гээд гараа хумхиж суугаад хэдэн сайдын нэр хэлж, загнахыг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан, бид. Энэ ажил биш. Уг нь гаднаа их л гоё харагддаг. Жигтэйхэн тэмцэгч баатар. Монголын төлөө явж байгаа юм шүү. АН-ынхандаа хэлэх гэсэн юм.
-Юу хэлэх вэ?
-“Хамтарсан Засгийн газарт орсон сайд нар бүтэлгүйтээд хамаг алдаа нь АН-д ирэх гэж байна” гэж яриад байгаа юм. Би өөдөөс нь зөрүүлээд асуусан. “Үгүй, тэгээд ямар ч ажил хариуцаад бүтэлгүйтэх байсан бол яах гэж сонгуульд орсон юм”. Бид яагаад өөрсдөдөө ийм итгэлгүй болчихсон юм бэ. Зодуулсаар, дээрэлхүүлсээр байгаад зоддог хүнээ шүтдэг байдал руу шилжчихсэн байна. Үүнээс гарах хэрэгтэй. Өөрсдөдөө итгэлтэй болох хэрэгтэй. Ажил хийж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэгж байж АН засаглаж чаддаг юм байна гэдгийг олон нийт ойлгоно. Дараа сонгуульд ялна шүү дээ. Засагладаггүй, мөнхийн сөрөг хүчин хийнэ гэж бодохгүй байна. Хэдэн цогтой тэмцэгч гэдэг шиг л, хэл амтай гишүүдтэй. Ийм байж болохгүй. Ардчилал үүнээс арай илүү үнэтэй л дээ.
-Танай намын хэдэн гишүүд орон нутгаар явж залуустай уулзаад ирсэн. залуучууд гочлон ямар асуудал хөндөж ярьж байна вэ?
-Залуус Ардчилсан намыг жаахан ардчилалтай байгаасай л гэж хүсэж байна лээ. Үнэнээ л хэлж байна лээ. "Та нар энэ намд үзэл санаа гэдэг зүйлийг авч ирвэл, нэг эгнээнд явахад бэлэн байна. Та нар чадах уу" гэсэн. Өөдөөс ийм л зүйл асууж байгаа юм. Ямар ч залуу босож ирээд "Юмны үнэ, зам хашаа, мал амьтан" гэж яриагүй. "Ардчилсан намыг ардчилалтай нам болгоё л доо" гэцгээсэн. Сонгуулийн бус үеэр залуучуудтай уулзаж бодлого, зорилгоо танилцуулна. Залуучууд л өөрсдөө бодлогоо тодорхойлцгооё. "Ах нар зайгаа тавьж өг" гээд суугаад байж болохгүй. Зайгаа тавьж өгөхөөр нь ордог бол ямар юмных нь улстөрч байх вэ дээ. "Зайгаа тавьж өг" гэж байгаа юм бол зай тавьж өгөх хэмжээний л байх хэрэгтэй. Зоригтой, шийдэмгий, бодлоготой, бодолтой, алсын хараатай байцгаая. Богино зайны, жижигхэн хүмүүсийн дохиураар нэгэнтэйгээ зодолдоод байж болохгүй. Парламентад сонгогдсон залуучууд зарчим нэгтэй байгаа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр АН-ыг шинэчилье!гэвэл намын даргын сонгуульд оролцох хэрэгтэй! Амбицтай бай л даа! З�##�уучууд минь... Муу муухайг цэвэрлэгээ хийх замаар засаж, өөрийн болгож за�####�г! Түүнээс биш бэлэн зэлэн сайхан юмыг *Өвлөж* авахгүй...ккк
Энэ одоо хэний ? Зүгээр асуулт асууадаг пээдийсэн хөтлөгч л биз дээ хэхэ.
ЭНЭ ОДОО ХЭН БОЛЧИХООД БАЙГААН ЧАМД НИЙСЛЭЛИЙН АН г ӨГСНӨӨС МАН д НОХОЙНЫ ХООЛ БОЛГОЖ ХАЯЖ ӨГСӨН НЬ ДЭЭР.ИХ Л ЧАГ ЧАГ ХИЙДЭГ БОЛЖЭЭ ЭНЭ НӨХӨР НААД СУУДАЛ ЧИНЬ МУДАКУУДЫГ ӨӨРӨӨ Л ЖИЙДЭГ СУУДАЛ МАН н АНУЖИН ЖАРГАЛМАА УЛ САРАНГЭРЭЛ ТОГТОХСҮРЭН МЭТИЙГ ЯАЖ ЖИЙЛЭЭ.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ЧИ ХАРИН ИНГЭЖ ЭЛИЙРЧ ӨӨРИЙГӨӨ ПУТИНЫ ЗИНДААНД БОДОЖ БАЙХААР ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛИЙГ САНААЧИЛЖ ИХ ХУРЛААР СОЁРХОН БАТЛУУЛЖ ГИЙГҮҮЛ ЧАДАХ УУ? ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ ГЭЖ ЮУ БАЙДГИЙГ МЭДЭХ ҮҮ? МЭДЭХГҮЙ БОЛ ЗААЛГААРАЙ ХЭЛЭЭД ӨГЧИЙ.АЛИВАА ЮМ РАМАНДАА ЯАЖИГНАЖ БАЙВАЛ БОЛДОГ ГЭДГИЙГ ХЭЛЬЕ БИ АУГАА ИХ ГУАТМАН ГУБИН ШӨ
ҮХСЭН МУУ ЧАЦГА ЧИ АВЛАА ГЭЭД ЯАДИЙН
Ysmsr sagsuu zolig ve
Харин тийм, энэ одоо юу чадахын, өөрийгөө хэн гээд бодцын.
Энэ одоо хэний? Менежерийн түвшний чадваргүй зүгээр л хүнээс хэг ёг гэсэн асуулт асуудаг жаахан хэрүүлчдүү нэвтрүүлэгч төдий л биз дээ. Дэндүү хөөргөчих юм манайхан.
Төрд шург�##�сан Долдой. Ийм долдойнуудыг харахаар бөөлжих гээд байна.
Бодлого байхгүй бол б�##�айрна. Иргэдээ бодохгүй бол элийрнэ.
Энэ нэг ямар ч боловсролгүй сэтгүүлчийг яах гэж сонгосон бэ? Хан-Уулынхаан!
Мэдрэл муутай сэтгэцийн өвтэй �########� шүү
Нүдий нь хараад ядаж сонгодоггүй м�##�уудын гай м�##�аа муу танихаас хүнээ бүүр танихаа больжээ. Сэтгэцийн согогтой царайны туйл байгаа биз дээ. Дээр нь онцгойрох өвчтэй. Бүр хулгайч нар нь сан�##� нэгдчээд байхад ганцаараа эргэлздэг гөлөг чинь энэ биз дээ.
мөн горьдвоо чамд өгөхгүй
АН-ын даргад санаатай өлөнтөөд бгаа новшнуудаас арай дөнгүүр нь Лодойсамбуу юмаа.Женкогийн дэргэд боловсролтой хүн байх шүү ! Саяын сонгуулийг Лодой удирдсан бол хамаагүй дээр байсым, даргын а лбыг чинь авьяа гээгүй, сонгуулийг чинь удирдая л гэсийм билээ ш дээ.
Женко даанч найгүй юмнууд нэр дэвшүүлсийм л доо. Жоу Энь лайн"ач хүү"Отгонтөгс хүртэл байхдаа яахав дээ, кх кх кх.....Өөрөө тийм илэрхий сонин царай зүс тэй байж бас хүнийг хужаагаар нь дуудноо....хи хи хи Өмнөговьд бас Мао Зе дуны удмын нэг хужаа их туйл аад байгаа, Шанхайгаа харамлаад л...Буддорж гэгчийн духыг хараарай, яг Мао....
Хануулын мояа нар сан�##� өгсөөн.Гантөмөр боловсролын санг цөлмөж байхад өмөөрдөг гөлөг ш дээ.
Энэ нөхөр Төрийн д�##�бааг хэдэн хэсэг болгож хуваасан.Тэгээд ичих ч үгүй төрийн эрх барих дээд байгууллагад орлоо.Тэгж уур бухимд�##� нь багтаж чадахгүй болоод байсан юм бол Төр ард түмнийг доромжилохгүй МАН АН ыхаа тугийг урж та�####�хгүй яасан юм бэ. Төрийн д�##�бааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Төр олон нийтийг доромжилон урж та�####�н гаргах нь гэмт хэрэг мөн үү биш үү ш�##�гаач ээ
Өөрийгөө хэт үнэлсэн муу ёрын амьтан монгол хүн хэзээ ч төрийн д�##�баагаа урж та�####�хгүй энэ новш доромжилсон. Мөнх тэнгэр ниргэх байлгүй.
З�##�уу хүнд ийм амбиц байх ёстой. Гэхдээ я�##�тч байхгүй Эба-гийн хүн шүү. Чи яг ярьж байгаа шигээ ийм гоё амбицтай бол сайн байна. Түүний үгээр явах юм бол хол явахгүй. Цаадах чинь хувийн эрх ашгийн төлөө чамайг нохойд хаячх�##� хүн. 500 саяар бүхэл бүтэн стратегийн МАК-д өгсөн гэж дуулаад дургүй хүрлэг юм.
эбагийн х�##�уун хөнжил шүү чи
"Авах" ч гэх шиг лангуун дээр байдаг бараа юу!
За чи одоо болноо. Арай том харайгаад байгаа юм бишүү. ЧИ АРАЙ ЖИЖИГДЭХ БАЙХАА ЕР НЬ ХҮН ӨӨРИЙНХӨӨ ХЭМЖЭЭГ МЭДДЭГ БАС МЭДЭРДЭГ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ БАЛЧИР БАЦААНД САНУУЛАХАД!!!
AN gesen luiwarchin hulgaichudig demjdeggui gehde cham shig arin suwere holo olj iddeg gomo bol nisleld jijigdene hurchihsun m#l we
Со - ёо , �##�хам тутамдаа логик �##�даа - зөрчил , ийм з�##�уу байсан юм уу - аа ла лааа ... Сонгуулийн өмнө авах гэж олон удаа хөөцөлдсөн гэнэ - одоо ялагдахаар нь авахгүй гэнэ ... Хамтарсан ЗГ - г эсэргүүцсэн гэнэ - одоо хайртай болсон гэнэ .. Үзэл санаандаа үнэнч аястай - ат�##� " нөхрийн тарваганы чацархай амттай " гэнэ ... Бүтэхгүй ээ ...
Энэ нэг хачин гөлөг байнаа. Бүү дугар,нохойн гөлөгөө сана. Баяжих санаатай та нараар тоглуулахгүй
.Авдаг.гөлөг чи биш
Лодойсамбуу нийслэлийн АН-ын дарга болчихвол Батцогт гэгчээс арай л дээрдэнэ.
Ийм орон гаран тэнэгүүд төрийг дүүргэж, жинэхэн утгаар нь ш�##�баагт хутгаж байна. Тэнэг яаж яваад сонгогддог байна аа.