"Цавчаа ногоон"-ынхон ярилцлага өгч, НИТХ-д сонгогдож, албан тушаал горилов

"Цавчаа ногоон"-ынхон нэвтрүүлгээр ярьж, НИТХ-д гарч байна.
Тодруулбал, "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг телевизэд "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй" хэмээн ярьж сууна. Түүнд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, долдугаар сард суллажээ. Өдгөө Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон хэвээр байгаа аж.
Харин Ж.Сандагсүрэн, З.Төмөртөөмөө нар НИТХ-ын сонгуульд өрсөлдөн сонгогдож, улстөрд дахин орж ирцгээгээд байна. Ж.Сандагсүрэнгийн хувьд яллагдагчаар татагдсан 24 хүний нэгээр яах аргагүй нэрлэгдэж байсан хүн.
Харин З.Төмөртөөмөө нь "Ногоон автобус"-ны дуулиан дэгдсэнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналын дагуу хотын даргын орлогчийн албаасаа буусан. Гэхдээ түүнийг яллагдагчаар татагдаж шалгасан асуудал байгаагүй юм.
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2024.08.12-нд 10.00 цагаас эхлэх байсан ч хойшилсон. Хэргийн өмгөөлөгчид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүсэлтээ гаргасан байдаг.
Улмаар шүүх хуралдааныг 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагт дахин цагт товлоод буй.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.
- УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
- Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
- Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
- Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар
- Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд А.Ганхуяг
- БНСУ-ын хоёр иргэн,
гэхчлэн 24 хүн яллагдагчаар татагдаад шүүгдэх гэж буй юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эргүү гэж боддог юм уу м�##�нууд чинь
erguu m#l gej boddog yumuu m#lnuud chini
Энэ нам дагасан бүлэг хулгаачдыг цааздаг бол �##�ь эрт монгол хөгжсөн өргүй монгол байхдаа л�##�ар юм
Данхын авилгатай тэмцэх нөгөө сүржин мэдэгдлүүд нэг иймэрхүү. Энэ хоёр бүүр дүүргийн засаг дарга болохоор хор найруулан гүйж явна. Үхэр тэнэг монголчууд авилга авсан , хулгай хийсэн нь хамаагүй сонгож л байдаг болжээ. Худлаа донгодохоо больчихоо
Аая яааяа ингэхээр л энэ авилгатай тэмцэх энээ тэрээд итгэл унах юм даа
Maniig songodog zagasnii tarhitai p###a nar uheesei