Нийгэм мэдээ

Ахмадуудыг түр байршуулан асрах үйлчилгээ эхэлжээ

Ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр үндсэн 5 зорилт туссан.

Үүний нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжих юм. Монгол Улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Ачлалт хүүхдүүд ТББ ахмадын асаргаа сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах зэрэг үйлчилгээг хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлээд эхэлжээ. Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж даатгалаараа санхүүждэг, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.

Цаашдаа урт хугацааны асрамжийн үйлчилгээний үндэсний тогтолцоотой болно.

Мөн ахмадуудынхаа эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрхзүйн зохицуулалтуудаа өөрчилж, ахмадууд асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэнэ.

Цаашдаа ахмадын хөгжлийн төвүүдийг аймаг, сум, дүүрэг бүрд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж, идэвхтэй насжилт, хөгжил оролцоог нь дэмжинэ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

За тэгээд НДС, татвар төлөгчдийн мөнгөөр хараад эхэлвэл үнэгүй юманд нугасгүй Монголчууд хөгшчүүлээ гэрээсээ гаргаад шидчихэнэ шүү!!! Үнэ төлбөрөө үр хүүхэдүүд нь хариуцдаг байхаар хийгээрэй!!! Монгол улсын төр оролцхоороо дампуу ажил болж хувирдаг шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Биднийг гаргаж хаяхаас өмнө наад төрийнхөн чинь тоночих байхаа даа

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Unegui harj yzej tejeej haragdaach tetgever grupp galamjiin mungiig ni avch taaraashdee.soliot mini

Зочин
Зочин

Мар сайн байна. Германы асрамжийн газруудыг үзээрэй. Хувийнхаа үүгээр мөнгө ч олно. Олон эмээ өвөөд тус болно. Бас хүүхдүүд нь тайван ажлаа хийж амьдарцгааг

Би Бат
Би Бат
Reply to  Зочин

Маш зөв бас Японы ахмадын асрамжийн байгууллагын судлах хэрэгтэй..

Би Бат
Би Бат

Тэтгэвэрт гарах насыг нэмэх, тэтгэвэр тооцох хугацааг 7-жил болгох гэдэг бол яавч ахмадын төлөө хийж байгаа ажил биш...!!?

Яармагт ахмадуудад бүжгийн клуө түрээсэлж өгөөч. И
Яармагт ахмадуудад бүжгийн клуө түрээсэлж өгөөч. И

Яармагт ахмадуудын бүжгийн клубтэй бодмллр байна. Хотруу явж бүжиглэх гэхээр түгжрээд бүтэн өдөр зарцуулдаг болохоор бодьсон. Хөдөлгөөний дутагдалд ормооргүй бна. Хөгжим, бүжиг уулаа, сэтгэл зүй хөдөлгөөн нийгмийн харьцаанд баяр баясгалантай оролцоход үнэхээр сайхан байдаг шүү.

Зочин
Зочин

Энэ хөөрхий эдний саналыг дэмжээд дүүрэг хороо нь арга хэмжээ авдаг болоосой.Ийм цоглогууд нийгэмд учирах дарамтыг багасгана шүү дээ

Монгол
Монгол

Залуудаа хийж бүтээснээ бусдад дээрэмдүүлээд өөртөө болон үр хүүхдүүдээ юү ч үгүй үлдсэн ядарсан хөгшчүүдэд асрамж нэн хэрэгтэй.
Санаачлагчидад баярлалаа.

Зочинзочинзочин зочин. Зочинзочинзочин
Зочинзочинзочин зочин. Зочинзочинзочин
Reply to  Монгол

Буян буцаад ирэхдээ будаа тариа шиг арвин буудаг шүү

Зочин
Зочин

Зөв гоё халамж үйлчилгээ сайтай юм хиигээсэй шорон шиг юм хииж болохгүй шүү бүх зүйл нь ил тод хэдэн удаач уулзаж болдог болгох хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

ахмадуудын үнэ төлбөргүй орон сууцаа хангах хэрэгтэй шүү

Гайхав
Гайхав

Тэтгэврийн хөгшдийн тэтгэврээс тодорхой хувь авч ( үйлчилгээг улам сайжруулах) хэрэгтэй шүү.Энэ бол хамгийн зөв олон улсын жишиг шүү! Хүүхдүүд нь тэтгэврийн нь бөөндөж аваад хөөдөг гэж бичээд байдаг.Энэ бол хамгийн хүн төрөлхтний ( бүгд л хөгширдөг) нэн тэргүүний хүмүүнлэгийн үйл шүү!

Бүтэд
Бүтэд

яг нээсэн ажиллаж байгаа газар хаана байгаа бол

Холбоотой мэдээ

Back to top button