Нийгэм мэдээ

ХЭҮК: Малайзаас С.Шаарийбууд олгох нөхөн төлбөрийн тусгай данс нээгдсэн

Өнөөдөр ХҮЭК-оос мэдээлэл хийв. Энэ үеэрээ 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууд Малайзын засгийн газраас нөхөн төлбөр олгох асуудлын талаар дараах мэдээлэл өгөв.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид "ХЭҮК Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтраад Малайз улсын Хүний эрхийн үндэсний комисстой уулзалт хийж, Монгол дахь болон Малайз дахь өмгөөлөгч нартай нь холбогдсон. Яриа хэлэлцээг идэвхжүүлсний үр дүнд тодорхой ахиц гарсан. Анхан шатны шүүхээс тодорхой мөнгөн дүн төлөх ёстой гэж гарсан. Тусгай баталгаажуулах данс нээгдсэн байгаа.

Одоогоор захиран зарцуулах эрх байхгүй. Шүүх хурал товлогдсон. Өмнө нь бүх юм тодорхойгүй байсан. Малайзын засгийн газраас оногдуулсан нөхөн төлбөрийг нь өгөхгүй гэж давж заалдсан байсан юм. ХЭҮК-оос шаардлагатай бол шүүх хуралд нь оролцоно. Одоогоор өмгөөлөгч нартай нь санал солилцоод явж байна. Монгол Улсын иргэний амь нас хохирчихсон байхад Монгол Улсын Засгийн газар хяналтаа тавиад үүргээ биелүүлэх ёстой. Бид эрхийг нь сэргээхийн төлөө ажиллах хэрэгтэй" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2025 18:59

Shaarii byy guai arggvi l Zasagt xany xux xartsuuliin 1 yum aa.

Холбоотой мэдээ

Back to top button