НИЙГЭМНийгэм мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн өдөр үйлчлэх нийтийн тээврийн төлөвлөлт

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм. Өнөөдрийн байдлаар нийт 10.000 гаруй иргэн марафонд бүртгүүлснээс 5000 гаруй иргэн эрүүл мэндийн 5 км-ийн гүйлтэд бүртгүүлээд байна.

Тус гүйлтийн зохион байгуулалт, бүртгэл, энгэрийн дугаар олголт, гүйлтийн маршрут болон зам хаах мэдээллийг холбогдох албаныхан өнөөдөр өгөв. 

Улаанбаатар марафон 2025 олон улсын гүйлт зохион байгуулахтай холбоотойгоор нийт 53 чиглэлийн 483 маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна. Үүнд, 

  • Энхтайваны өргөн чөлөө, нарны замаар үйлчилдэг чиглэлүүд Их тойруугаар үйлчилгээ үзүүлнэ. 
  • Урдаас хойш чиглэлийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Ногоон нуур, Цагдаагийн гудамжаар үйлчилгээ үзүүлнэ. 
  • Хойноос урагш чиглэлд үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгслүүд 120 мянгат, Нарны гүүр, Баянбүрдийн тойрог гэсэн ерөнхий маршрутын дагуу үйлчилгээ үзүүлэх юм. 
  • Мөн марафоны турш хаагдаж буй гудамж, замуудыг 100 хувь дайран өнгөрдөг 3 чиглэлийн тээврийн хэрэгсэл түр зогсоно.

Уралдаан дууссаны дараа нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн маршрутаараа үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button