Нийгмийн

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг чуулганд танилцуулна

“Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө”-ний төслийг өнгөрсөн онд боловсруулахдаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах эрсдлийг тооцсон хэмээн Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Гэсэн ч нийлүүлэлтийн гаралтай инфляцын шок үүсэн эрсдэл, хилийн боомтууд дээр тээвэр логистикийн саатал бий болох зэрэг эрсдлийн нөлөөллүүд бий. Энэ онд гадаад эрсдлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байгаа талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн Макро эдийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд дурдсан билээ.

Байнгын хороогоор Засгийн газраас энэ оны 4-р сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд ирэх онд нийт зарлагын хэмжээ 33.5 их наяд, 2027 онд 35.6 их наяд, 2028 онд 39.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button