Барилгын ослоос амьд үлдсэн 8 хүний гурав нь сэхээнд, ГССҮТ-өөс ирсэн эмч нар хагалгаа хийнэ

Ховд аймагт гурав хоногийн өмнө буюу /2025-05-17/-ны өдөр "Чандмань-Уушир" ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны барилгын подем тасарснаар 20 гаруй насны гурван эрэгтэй амиа алдаж найман хүн эмнэлэгт хүргэгдсэн байдаг.
Тодруулан хэлбэл ачаа өргөх, зөөх зориулалттай подем/өргөгч/ дээр тус компанийн барилгын ажилчид гарч ажиллаж, улмаар тросс тасарснаар уг осол болсон байдаг. Үүнийг барилгын ажил гүйцэтгэж байсан "Чандмань-Уушир" ХХК-ний зүгээс ч хүлээн зөвшөөрсөн. Бидэнд өгсөн тодруулгадаа "Уг нь тэр өргөгч дээр хүн гарах зориулалтгүй. Барилгын талбайд ХАБ-ын ажилтан байсан, аюулгүй байдлыг хангаж, зааварчилгаа өгөөд ажилд нь гаргасан. Гэтэл ийм үйл явдал болчихлоо. Тухайн 11 хүний хувьд бүгд эрэгтэй манай байгууллагад 2-10 жил ажилласан хүмүүс байсан" хэмээсэн байдаг.
Одоогийн байдлаар 11 хүн осолдсон Ховд аймгийн Жаргалант суманд баригдаж байсан 40 айлын орон сууцны барилгын ажил түр зогссон байдалтай, талийгаач нарыг удахгүй нутаглуулна гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм.
-Эмнэлзүй эрхэлсэн дэд дарга П.Ганбарс: Сэхээнд байгаа гурван хүний хувьд нуруу нугасны хугаралтай, биеийн байдал хүнд зэрэгтэй байна-
Харин ослын улмаас гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн найман хүний биеийн байдлын талаар Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвийн Эмнэлзүй эрхэлсэн дэд дарга П.Ганбарсаас тодруулахад "Одоогоор барилгын ослоор гэмтсэн 18-33 насны найман хүний гурав нь сэхээнд, тав нь гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Сэхээнд байгаа гурван хүний хувьд нуруу нугасны хугаралтай, биеийн байдал хүнд зэрэгтэй буй.
17-ны өдөр хүргэгдсэн ирснээс хойш шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлж, жижиг мэс ажилбарууд хийгдсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал хүндэвтэр болоод маш хүнд ангилалд буй хэдий ч амин үзүүлэлтүүд нь тогтвортой байгаа. Тус өвчтөнүүдэд хийх шаардлагатай хагалгаа орон нутагт хийгддэггүй учир Улаанбаатар хотоос ГССҮТ-өөс хагалгааны баг дуудсан. Хагалгааны баг өчигдөр орой /2025-05-18/ ирж эхний хагалгаандаа орсон. Ослын улмаас гэмтэж бэртсэн найман хүн бүгдээрээ хагалгаанд орох заалттай байгаа. Эл хэргийн талаар, өвчтөнүүдийн биеийн байдлын талаар зарим хэвлэлүүд буруу, ташаа мэдээлэл нийтэлж буйд эмч хүний зүгээс эмзэглэсэн. Иймд албаны эх сурвалжаас тодруулж, үнэн зөв мэдээллийг хүргээсэй гэж хүсэж байна" хэмээсэн юм.
Тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагаа Ховд аймгийн цагдаагийн газарт үргэлжилж байна.
11 ажилтан нь ачааны өргөгчөөс унаж осолдсон "Чандмань-Уушир" ХХК Баян-Өлгий, Ховд аймгуудаас тендер түүдэг. Тодруулан хэлбэл нийт 14.1 тэрбум төгрөгийн өртөгтэй долоон барилгын ажлыг гүйцэтгэжээ. Энэ талаар бидний бичсэн өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
-Хэрэв "Чандмань-Уушир" ХХК-г буруутай хэмээн шүүх үзвэл Монгол Улсын хуулиар дараах хоёр зүйл ангиар яллана-
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
- Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах
- Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЛНЫ ҮСНҮҮДЭЭ ЯАГААД АЛААД БАЙГААН
Барилгын подем тасарлаа гээд яриад байх нь утгагүй юм аа . Подемны ТРОСС нь тасарсан гэж бичвэл ойлгомжтой болно . Хөдөлмөр хамга�##��##�ын зааварлагч өгч хэвших хэрэгтэй . Ажиглах буй багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ш�##�гадаг ,зааварчлагаа өгдөг инженер техникийн ажилтан ажиллуулах хэрэгтэй
uursduu ayulgui baidlaa hadgalaagui baigaa bizdee
Аймар юм аа
Эмнгэнэл илэрхийлэе харамс�##�тай юм ааа хэрэг хийсэн бол хэргээ үүрэх хэрэгтэй тэр дарга нь
ayulgui baidal ntr ee hamgaalj ajlaa hiildee
hairan saihan ami
ayulgui baidalaa ali ali tal ni shaardaldaa
Хамаг з�##�уу эрчүүд нь хиараад дууслаа 20 гаруй насны эрчүүд гэв үү дэндүү харамсмаар
hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud
Бурхан минь амьд үлдээсэй билээ. Хэцүү юм бэ
Захирлыг татах хэрэгтэй шүү олон хү н ия амь н ас хо х ирлоо доо
Мэргэжлийн хян�##�тын байгууллага хэрэгтэй байжээ
Барилга осолтой ажил!!!Хайран амь нас???
Барилгын подём тасарна гэж юу байдаг юм, жирийн иргэн ойлгохгүй юм. Тэр тасардаг юман дээр ажилчид гардаг юм уу. Тасарсан юмны дор дарагдсан цохигдсон уу. Иргэдэд сэрэмжлэх ойлгомжтой мэдээ бичиж баймаар юм.
manaihan heneggui genen huuhed shig baidag daa hetsuu yum boljee .
Подемны трос тасарв�##� шууд өөрийгөө түгждэг шүд бдаг хэзээч доошоо унуахгүй гэсэн үг шаардлага хангагүй бүрэн бус өргөгч ашгилсан болж таараа.хүн суугаагүй бол хүн дээр унаж ,,,,, бжээ,100% байгуулга хариуцах хэрэг бишүү
Ер нь ХААБ-н ажилтан гэх хүмүүс юугаа хийж байдаг хүмүүс вэ хайран з�##�уучууд амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байхуу хараад байхад ААД биелүүлэн ажиллаж байгаа хуулийн этгээд болон хувь хүмүүс ховор харагдах юм ХААБ ажилтан зөвхөн чиглүүлэх биш ажил дууст�##� хажууд нь байх естой хүмүүс
хэт олуулаа суухаар тийм их даац байхгүй шүү дээ