ХХААХҮЯ ₮150 саяар тэмдэг, жуух авч ажилтнуудаа шагнана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух, тэргүүний ажилтны үнэмлэх, хавтас худалдан авах, Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг худалдан авах 150 сая төгрөгийн өртөгтэй хоёр багц тендер зарласан байна.
Уг тендерүүдийг өчигдөр буюу /2025-06-24/-ний өдөр зарласан бөгөөд нийт өртгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам урсгал төсвөөсөө гаргахаар төлөвлөжээ. Тендерт тусгагдсан өртгөөр,
- Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг - 7200 ш
- Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэгийн хайрцаг - 7200 ш
- Жуух бичгийн хавтас - 4800 ш
- Жуух бичгийн үнэмлэх - 4800 ш
- Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэхийн хавтас - 4500 ш
- Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн үнэмлэх - 4500 ш
- "Үйлдвэр, худалдаа, тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгний үнэмлэхний хавтас - 4500 ш
- "Үйлдвэр, худалдаа, тэргүүний ажилтан" хүндэт тэмдэгний үнэмлэх - 4500 ширхгийг авах юм байна.
Тус тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа ирэх сарын 03-ны өдөр дуусна. Тендерийн дэлгэрэнгүйг дараах хоёр линк дээр дарж орон унших боломжтой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух, тэргүүний ажилтны үнэмлэх, хавтас худалдан авах: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495909
Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан тэмдэг худалдан авах: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495689
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энхбаяр хүүк найзаасаа ийм л юм сурсан хүүк гялгар төмөр зүүгээд л байдаг биздээ
Таван эцэг м�##�ын толгойтой мангар тэмдэг
Өвдсөн хүн өгч заншсан, үзсэн хүн авч сурсан хадаг самбай төдий юм доо, Энхбаяр ингэхгүй гээд яах билээ дээ !
Үхсэнээ хийнээ хогын төмөрөөр
Хайран татвар төлөгчдийн мөнгө хөрөнгө