Гэмт хэрэг

Шагнал хожсон, цахим хөрөнгө оруулалт зэргээр иргэдийг телеграмаар залилж байна

Телеграм платформ ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, хохирогч болсон гомдол мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгаа тул цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэд та бүхэнд хүргэлээ. Түгээмэл ашиглагдаж буй телеграм залилангийн төрлүүд:

  • 1. Мөнгө оруулбал хэд дахин өсгөж өгнө гэх худал сурталчилгаа
  • 2. Крипто арилжаа, цахим хөрөнгө оруулалт нэртэй луйвар
  • 3. Шагнал хожсон байна гэх худал мэдээлэл
  • 4. Банкны QR код илгээж мөнгө нэхэх

5. Хувийн мэдээлэл, OTP код, дансны дугаар асуух зэргээр иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгож байна.

Иймд телеграм дээр танихгүй хүнтэй хувийн мэдээллээ хуваалцахгүй байх. Баталгаагүй сувгийг дагахгүй байх, хуурамч сувгуудын хэрэглэгчдийг репорт, блок хийх. Хэрэв залилуулсан бол нэн даруй банк руу мэдэгдэж дансаа хаалгах, залилуулсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button