“Байр түрээслүүлнэ“ гэж бусдыг залилах гэмт хэрэг нэмэгдэж байна

Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.
Өнгөрсөн оны 08 дугаар сард Цагдаагийн байгууллагад “Орон сууц түрээсэлнэ”, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх түрээсийн залилангийн гэмт хэрэг нийт 62 бүртгэгдэн шалгагдсан. Үүнээс:
“Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр урьдчилгаа мөнгө авч залилсан 39 тохиолдол бүртгэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн:
- Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
- Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
- Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch