ОХУ Украинд цохилт өгч таван хүн амь үрэгдэн, эрчим хүчний дэд бүтцэд гэмтэл учирлаа

ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хэд хэдэн байршилд пуужин, дроноор халдсан байна. Үүний улмаас таван хүн амь үрэгдэж, бүс нутгууд даяар иргэний болон эрчим хүчний дэд бүтцэд гэмтэл учирчээ. Дайн эхлээд дөрөв дэх өвөл ойртож байгаа учир Москва Украины эрчим хүчний дэд бүтэц болон байгалийн хий үйлдвэрлэх газруудад өгөх агаарын цохилтоо нэмэгдүүлсэн.
Орон нутгийн прокурорууд мэдэгдсэнээр амь үрэгдсэн хүмүүсийн дөрөв нь Львов мужид амьдардаг нэг гэр бүлийнхэн байжээ. Тус мужийн нийслэл Львовын цэцэрлэгт хүрээлэн шатаж, хотын зарим хэсэг эрчим хүчгүй болсон гэж дарга Андрей Садови нь мэдэгдсэн юм. Энэхүү цохилт нь дайн эхэлснээс хойш Львовт өгсөн хамгийн том цохилт болсон байна. ОХУ нийтдээ 140 дрон, 23 пуужин ашиглан Львов мужид цохилт өгсөн гэж амбан захирагч Максым Козыцкий хэлжээ.
Украины эрчим хүчний яам мэдэгдэхдээ Запорожье болон Чернигов мужийн хойд бүсийн эрчим хүчний байгууламжуудад гэмтэл үүссэн гэсэн юм. Украины төрийн өмчит байгалийн хий, газрын тосны “Нафтогаз” компани мэдэгдэл хийхдээ ОХУ байгалийн хийн дэд бүтцэд цохилт өгсөн хэмээжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт мэдээлэл хийхдээ Украины цэргийн аж үйлдвэрийн байгууламж, байгалийн хий болон эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгсөн гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын газрын тос боловсруулах, чух�##� газруудыг Украйны дрон бөмбөгдсөн байхад яагаад Украйны эрчим хүчний дэд бүтэц гэмтлээ гээд мэдээлэл гаргаад ыайгаан. Reuters CNN гэх мэтийн барууны Америкийн мэдээний агентлагийн мэдээ тавихаа болилдоо