Нийгэм мэдээ

Б.Нарантуяа снукер бильярдын тивийн хошой аварга болов

Катарын Доха хотноо снукер бильярдын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) гурван ангиллаар зохион байгуулагдлаа. Эрэгтэй, эмэгтэй болон 21 хүртэлх насны залуучуудын тивийн аварга тодруулах тэмцээн өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 6-ныг дуустал болов.

Өнгөрсөн жил тивийн аварга болсон Б.Нарантуяа эмэгтэйчүүдийн ангилалд аваргаа хамгаалсан юм. Манай тамирчин хэсгийн шатанд Энэтхэгийн Ааня Патель, Хонконгийн Хо Е Киг буулган авсан байна. Улмаар хасагдах шатанд Хонконгийн Ван Ка Кай, Хо Е Киг тус бүр 3:0-ээр илүүрхэж, шигшээд Энэтхэгийн Кеертана Пандианыг 3:1-ээр ялснаар хоёр жил дараалан тивдээ манлайллаа.

Түүний ярилцлагыг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button