Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин, Оросын дараагийн шатны хэлэлцээ ирэх долоо хоногт Швейцарт болно

Энэ сарын эхээр Украин, ОХУ хоёрын төлөөлөгч нар АНУ-ын зуучлалаар Абу Даби хотноо уулзаж хэлэлцсэн. Хоёр тал хэлэлцээг үр дүнтэй явагдсан гэж дүгнэсэн юм. Тэгвэл дараагийн шатны хэлэлцээг ирэх долоо хоногт Швейцарын Женев хотноо хийх болсон гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. Песковын хэлснээр төлөөлөгчид мягмар /2026.02.17/ болон лхагва гарагт /2026.02.18/ хэлэлцэх аж. ОХУ-ыг Кремлийн зөвлөх, энхийн хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Владимир Мединский төлөөлж явахаар болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украиныг Донбасс бүсээс цэргээ татахыг шаардаж байгаа. Одоогийн байдлаар ОХУ Донбасс бүсийг бүрэн хяналтдаа авч чадаагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шахалт үзүүлж байгаа ч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Донбассыг бүхэлд нь өгөхөөс татгалзсан байгаа билээ.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button