Юн Сок Ёл бослого гаргасныхаа төлөө бүх насаар хоригдох ял сонслоо
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын гурванд цэргийн онц байдал зарлаж бослого гаргасныхаа төлөө бүх насаар хоригдох ял өнөөдөр /2026.02.19/ сонслоо. Тэр бослого гаргасан тул цаазаар авах ял оноохыг прокурорууд санал болгоод байсан юм. Шүүх түүнийг бослого гаргасан буруутай гэж үзсэн ч цаазаар авах ял оноосонгүй.
Өмнөд Солонгосын эрүүгийн хууль дор бослого гаргасан хэрэгтэнд цаазаар авах, бүх насаар хорьж албадан хөдөлмөр эрхлүүлэх, бүх насаар хорих гэсэн гурван л ял оноодог. Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласнаасаа хойш 443 хоногийн дараа ял сонслоо. Шүүх мэдэгдэл хийхдээ “Юн Сок Ёл парламент рүү цэрэг илгээж, томоохон улстөрчдийг баривчилснаараа парламентыг удаан хугацаанд үйл ажиллагаагүй болгохыг зорьсныг үгүйсгэх аргагүй” гэсэн юм.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хууль шүүх нь шудрага байдаг улсын шүүх мундаг юмаа! Буруутай нь тогтоогдвол ерөнхийлөгчөө хүртэл насаар нь хорьж чадаж байна ш дээ! Гэтэл манай одоогийн ерөнхийлөгч ямарч банкны билээ, хэдэн тэрбумаар нь казино тоглож хэрэг төвөгт орж явсан гэж хүмүүс яриад байдаг биздээ! Шал гачиг шүү?