АНУ энэ жилд багтаан Украины дайныг дуусгаж чадахгүй гэж Европын тагнуулууд үзэж байна
ОХУ болон Украин хоёр энэ онд энхийн тохиролцоонд хүрэх магадлал бага гэж Европын тагнуулын дарга нар үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтоны зуучлалаар хийж буй хэлэлцээ энхийн тохиролцоонд хүргэхэд ойртуулсан гэж мэдэгдсэн ч Европ өөр хүлээлттэй байгаа аж.
Европын таван орны тагнуулын газрын дарга нар “Reuters” агентлагт мэдээлэл өгөхдөө дайн дуусах магадлалын талаар ярьжээ. ОХУ дайныг хурдан дуусгах сонирхолгүй байна гэж тэд хэлсэн юм. Москва АНУ-тай хийж буй хэлэлцээгээ ашиглан хоригийг цуцлах, бизнесийн ашигтай тохиролцоонд хүрэх л эрмэлзэлтэй гэж үзэж буйгаа тэдний дөрөв нь илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо долоо хоногт Швейцарын Женев болсон хэлэлцээ нь зүгээр л нэр бүхий жүжиг байсан нэг дарга нь хэлсэн байна. Тодруулбал Украин, ОХУ-ын төлөөлөгчид АНУ-ын зуучлалаар дахин уулзаж дайныг дуусгах талаар хэлэлцсэн юм. Гэвч хоёр тал санал зөрөлдөөд буй газар нутгийн эзэмшил, Запорожье цөмийн цахилгаан станц зэрэг гол асуудлууд дээр ямар ч ахиц гараагүй.
Уулзалтын дараа Зеленский хэлэлцээнд ахиц гарахгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм. Оросууд хэлэлцээр хийхээс илүүтэй мөргөлдөөний түүхэн шалтгааныг ярих сонирхолтой байна гэж тэр хэлсэн байна. Зеленский өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.02.19/ өөрийн сошиал хуудас дээрээ "Дайныг зогсоож, дипломат харилцаанд шилжихэд надад түүхийн тухай балай зүйл хэрэггүй. Энэ бол зүгээр л цаг хожих гэсэн оролдлого" гэж бичжээ.
Харин хэлэлцээнд оролцсон АНУ-ын тусгай элч Стив Виткофф хоёр тал дайныг дуусгах тал дээр ахиц гаргаж, дахин хэлэлцэхээр тохиролцсон гэсэн юм.

Тагнуулын албаны дарга нарын өгсөн мэдээллээс харвал Европын орнууд болон Цагаан ордны байр суурь Украины дайны асуудал дээр ихээхэн зөрж буйг харууллаа. Цагаан ордон арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиас өмнө буюу ирэх зургаадугаар сар гэхэд энхийн хэлэлцээр байгуулахыг хүсэж байгаа. Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хэлэлцээр хийхийг хүсэлтэй гэдэгт итгэлтэй байна гэдгээ мөн илэрхийлсэн.
Тэгвэл тагнуулын нэг дарга нарын нэг нь "ОХУ энхийн тохиролцоонд хүрэхийг эрмэлзэхгүй байна. Харин өөрсдийн стратегийн зорилгодоо хүрэхийг хичээж байгаа. Тэр зорилго нь огт өөрчлөгдөөгүй" гэж хэлжээ. Тэрхүү стратегийн зорилго нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг татан буулгаж, Украиныг баруун, ОХУ-ын хооронд орших буффер бүс болгох юм.
Өөр нэг тагнуулын даргын хэлснээр гол асуудал нь ОХУ энх тайвны тохиролцоонд түргэн хүрэх шаардлага байхгүй байгаа явдал аж. Мөн ОХУ-ын эдийн засаг сүйрлийн ирмэг ирээгүй байгаа гэж тэр хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийнхөө тавьсан нөхцөлөөр энх тайван тогтооход бэлэн байна гэж хэлдэг. Европын орнууд ОХУ энх тайван хүсэхгүй байгаа нь буруу дүгнэлт гэж Москва мэдэгдсээр ирсэн.
Одоогийн байдлаар Украин Донецк мужийн 20 гаруй хувийг эзэмшдэг. Москва Киевийг Донбасс бүсээс цэргээ гаргахыг шаардаж байгаа. Донецк, Луганск мужийг нэгтгэн Донбасс бүс гэдэг билээ. Украины хувь одоогийн эзэмшиж буй газар нутгаасаа нэмж өгөхийг зөвшөөрөхгүй байгаа юм.
Хоёр дахь тагнуулын албаны дарга хэлэхдээ ОХУ Донецкийг бүхэлд нь авбал газар нутгийн хувьд сэтгэл ханаж магадгүй гэв. Гэхдээ энэ нь Зеленскийн барууны орнуудад ээлтэй засгийн газрыг унагах гол зорилгыг нь биелүүлэхгүй гэжээ. Гурав дахь тагнуулын дарга Донецк мужийг өгвөл энх тайван хурдан тогтоно гэдэг бол буруу ойлголт гэж хэлжээ.
Тэр "Хэрэв ОХУ Украиныг ийм буулт хийлгэж чадвал жинхэнэ хэлэлцээ дөнгөж эхлэл байж магадгүй" гэсэн юм. Гэхдээ үүний дараа ОХУ дахин өөр шаардлагууд тавина гэж тэр таамаглаж байгаа аж.
Барууны орнуудын, тэр дундаа Европын тал хэлэлцээ хийх чадвар маш муу байгаад санаа зовж байна гэдгээ тэр илэрхийлсэн байна. Зеленский ч гэсэн Европыг хэлэлцээ дээр илүү идэвхтэй оролцоосой гэж хүсдэг гэдгээ илэрхийлсэн юм.
Хэлэлцээнд АНУ-ыг төлөөлж оролцож буй Виткофф бол үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, Трампын ойрын найз. Мөн Трампын хүргэн Жаред Кушнер хэлэлцээнд оролцож байгаа. Хүмүүс тэднийг энхийн хэлэлцээг зуучилж явуулах туршлагатай гэдэгт нь эргэлздэг. Өнгөрсөн жил АНУ, ОХУ хоёр Украингүйгээр хэлэлцэж гаргасан 28 зүйл бүхий энхийн төлөвлөгөө нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тэрхүү тохиролцоог Виткофф Москватай хэлэлцэж гаргасан билээ.
Виткофф, Кушнер хоёр хоёр Трампын өмнөөс өөр мөргөлдөөнүүд дээр ажиллаж байсан. Гэвч тэд бэлтгэгдсэн дипломатч биш, ОХУ эсвэл Украины талаар нарийн мэргэжлийн мэдлэггүй юм.
Тэдний мэргэжлийн туршлагагүй тал дээр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли мэдэгдэл хийхдээ, нэрээ нууцалсан шүүмжлэгчид Украины дайныг зогсоохын тулд юу ч хийгээгүй гэжээ. Тэр "Ерөнхийлөгч Трамп болон түүний баг дайныг зогсоож, энхийн хэлэлцээр байгуулахын төлөө хоёр талыг ойртуулахад бусдаас илүү их зүйлийг хийсэн" гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайнаа дуусгах сонирхолгүй бол байлдаад л байж байна биздээ. Орос хоригт ороод байж байвал, манайд л ашигтай юм байна, ядаж л хямд бензинтэй байгаа ш дээ!
Europийн тагнуулуудыг үзэж байгааг эгүүрийнхэн олоод мэдчихэж. Ямар миа тагнуулууд вэ хаха
Гочоо гээд нүүрээ нуусан новшийг энэ онд олж устганаа