АНУ-ын дээд шүүх дэлхийд тавьсан тарифыг хүчингүй болгосонд Трамп ууртай байна
АНУ-ын дээд шүүх баасан гарагт /2026.02.20/ Ерөнхийлөгч Доналд Трамп ямар нэгэн улсад ганцаараа тариф оноох эрх мэдэлгүй гэсэн тогтоол гаргасан юм. Уг шийдвэрийг утгагүй зүйл хэмээн дэлхийн орнуудад 10 хувийн нэмэлт гаалийн татвар оноох гүйцэтгэх тушаалд гарын үсэг зуржээ.
Трамп 1974 онд баталсан Худалдааны тухай хуулийн 122-р хэсэгт заасан эрх мэдлийг ашиглан тэрхүү гүйцэтгэх тушаалыг үйлдсэн юм. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч 122-р хэсгийн эрх мэдлийг ашиглаж байгаагүй. Тэрхүү хэсэгт зааснаар бол ерөнхийлөгч төлбөрийн тэнцлийн том асуудлыг шийдвэрлэхийн тулд аливаа улс дээр 150 хоногийн турш 15 хүртэлх хувийн тариф оноож болдог юм. Худалдааны том асуудал байгаа эсэхийг мөрдөн шалгах албагүй харин 150 хоногийн дараа тарифыг сунгах эсэхийг Конгресс шийднэ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ шударга бус үйл ажиллагааны тухай хуулийн 301-р хэсэг, үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 232-р хэсгийг ашиглан тарифыг нэмж болох учир 2026 онд худалдааны орлого буурахгүй гэжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.