ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр болохоор товлогдоод байсан ч шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Тус хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.
Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлогдсон байдаг юм. |2026.04.13|-нд тус хэргийг шүүх хурал эхэлсэн. Өдгөө гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шууд дамжуулалт:
Г.МИШЭЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.