Халиун бугын эврийг тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлж саатуулжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт” авто замын шалган нэвтрүүлэх цэгээр 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр их хэмжээний халиун бугын эврийг тээвэрлэж нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж холбогдох зөвшөөрөл байгаа эсэхийг шалгаж байна.
Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтдаг.
Зэрлэг амьтны гаралтай түүхий эдийг хууль бусаар ашиглах, тээвэрлэх нь байгаль орчинд хохирол учруулдаг гэмт хэрэгт тооцогддог.
Иймд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар хамтарсан тушаалын дагуу иргэд та бүхэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 дугаарын утсанд өгч, хамтран ажиллахыг уриалж байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуцна биз үхсэн мал шиг хулгайчууд. Ард түмний боломжийг боомилох шиг болох юмаа. Байгалийн жамаар унасан эврийг шинэ дээр нь түүхгүй бол хатаж өгөршөөд хэнд ч хэрэггүй хог л болно шдээ. Энэ төрийн эргүү пиздануудыг хуйгаар нь газрын хөрснөөс арчвал таарна.
Ххэр унаад хаягдал болдог юм ыг авч байх нь зөв
Сүүлийн жилүүдэд буга олширсон. Айлыг гадуур нохой хуцуулан 3,4-өөрөө явдаг болсон. Буга олшрохын хэрээр унанга эвэр ихссэн. Түүнийг иргэд түүж, борлуулж болно ш дээ.