НИЙГЭМНийгэм мэдээ

Хуулийн төсөл: Электрон тамхины амт, үнэрийг хорьсноор хүүхэд залуусыг тамхидалтаас хамгаална

Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэнэ. Тус хуулийг УИХ-д өргөн бариад хагас жил өнгөрч буй. Хуулийн хамгийн гол нөлөөлөл нь хүүхэд залуус, охид эмэгтэйчүүдийн хэрэглүүлэх урхи болсон үнэр, амтыг хориглох юм.

Амт, үнэрээр дамжуулж бага насны хүүхдийн хүртэл шохоорхлыг татаад байгаа электрон тамхины хор уршгаас дэлхийн улс орнууд шинэ үеэ хамгаалах бодлого хэрэгжүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглож, 20 улс амт, үнэрийг хориглоод байна. Үүний үр дүнд өсвөр насныхны тамхидалтын түвшнийг 15-25 хувиар бууруулжээ.

Энэ утгаараа Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт маш чухал ач холбогдолтой учраас хуулийг хэн дэмжиж, хэн гацаах нь нийгмийн өмнө УИХ-ын гишүүдийн үнэн төрхийг харуулах чухал шалгуур болж байна. Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button