Диана гүнжийн ах: Бид Дианаг удахгүй мартчихна гэж Чарльз хэлж байсан
Диана гүнжийн ах Чарльз Спенсер ирэх долоо хоногт өөрийнхөө номыг худалдаанд гаргах юм. Тэрхүү номондоо Спенсер Дианаг зуурдаар нас барсны дараа хунтайж Чарльзтай утсаар ярьсан тухайгаа бичжээ. Түүний ном Их Британийн хааны гэр бүлийг ихээхэн шүүмжилсэн өнгө аястай байх болно гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Тэгвэл “Daily Mail” Спенсерийн номын нэгэн хэсгийг лхагва гарагт /2026.09.16/ нийтэлжээ. Тус хэсгээс харвал Чарлье утсаар ярихдаа, Уильям, Харри нарыг оршуулах ёслолын цуваанд оролцуулахыг Диана хүсэхгүй байсан гэж уурлан хэлсэн гэж Спенсер бичсэн байна. Мөн Спенсер “Хунтайж Чарльз уур бухимдлаа гаргасаар байхад нь би түүний яриаг таслах ямар ч зүйл хэлээгүй. Тэр түр хугацаанд зогсох үед нь би түүнийг сэтгэл хөдлөлөө тогтоон барих гэж оролдож байна гэж ойлгосон. Үүний дараа тэр утсаар нэг зүйл хэлсэн нь Диана гүнжийг удаан хугацаанд үзэн ядан ирж, дэлхий дахин түүнд гашуудаж буйд уурласнаа илэрхийлсэн зүйл гэж боддог. Чарльз исгэрсэн хоолойгоор ‘Бүү санаа зов, бид Дианаг удахгүй мартчихна’ гэж хэлсэн. Үүнийг сонсоод би ‘Ингэж хэлж байгаад чинь итгэж чадахгүй нь’ гэж хэлээд утсаа тасалсан” хэмээн бичжээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.