Гадаад мэдээДЭЛХИЙ
Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро: Монголын Агаарын цэргийн хүчний командлагчтай монгол бөх ярилаа
Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро өөрийн Х хуудас дээрээ хөгжилтэй нийтлэл оруулсан байна. Тодруулбал “Монголын Агаарын цэргийн хүчний командлагчтай монгол бөх ярьж хөөрөлдөн, бага зэрэг барилдаж үзлээ. Залуудаа монгол бөхөөр хичээллэж байсан бололтой, нэг ч сантиметр хөдөлсөнгүй” гэжээ.
Коизүми Шинжиро нь 2025 оны аравдугаар сараас хойш Японы батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаа улстөрч юм. Тэрбээр 2019 оны есдүгээр сараас 2021 оны аравдугаар сарын хооронд байгаль орчин, 2025 оны тавдугаар сараас аравдугаар сарын хооронд Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын сайдаар ажиллаж байсан аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.