Гадаад мэдээДЭЛХИЙ

Францын үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхыг уриаллаа

Ням гарагт /2026.10.25/ Францын үйлдвэрчний эвлэл болон жагсаал зохион байгуулж буй бүлгүүд энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр дахин жагсахыг уриалсан байна. Францын Дотоод хэргийн яам мэдээлснээр бямба гарагийн /2026.10.24/ жагсаалд 410 мянга гаруй хүн оролцжээ. Жагсаалын зохион байгуулагчид энэ тоог илүү өндөр байсан гэж мэдээлсэн юм.

Хоёр долоо хоногийн өмнөх жагсаалын үеэр Парис, Марсель, Лион гэх мэт хотуудад үймээн дэгдэж, аж ахуйн нэгжүүд тонон, эд зүйлс галдан шатаасан хэргүүд гарсан. Ийм тохиолдлууд дахин гарахаас сэргийлэхийн тулд Францын эрх баригчид 70 мянган цагдаа дайчилжээ.

Тэгвэл тус улсын үйлдвэрчний эвлэлүүд ирэх бямба гарагт /2026.10.31/ дахин жагсаал хийж, арваннэгдүгээр сарын 5-нд улс даяар ажил хаяхыг иргэдэд уриалсан байна. “Solidaires” үйлдвэрчний эвлэлийн удирдагч Мюриэль Гилберт “BFM” телевизэд хэлэхдээ “Иргэдийн уур бухимдал бөөгнөрсөн байгааг харж байна. Ирэх бямба гарагт гудамжинд гарч, жагсахыг уриалж байна” гэсэн юм. Багш нарын “SUD Education” үйлдвэрчний эвлэл бямба гарагт болох жагсаалд оролцоно гэжээ. Харин “CGT” үйлдвэрчний эвлэл энэ долоо хоногийн дотор шийдвэр гаргана хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button