Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын захиргаа Аляскын сонгуулийн үр дүнг батлуулахгүй байх нэхэмжлэл гаргасныг шүүгч түдгэлзүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа Аляска мужийн Конгрессын завсрын сонгуулийн үр дүнг батлуулахгүй байхаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Тэгвэл ням гарагт /2026.11.01/ АНУ-ын холбооны шүүгч тус нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн байна.

Тодруулбал Аляска мужид сенаторын суудлын төлөө Бүгд найрамдах намаас өрсөлдөж буй Дан Салливан, Бүгд найрамдах намын Даниел Ж.Салливан Жуниор, Ардчилсан намын Мэри Пелтола нар өрсөлдөж байгаа юм. Трампын захиргаа үзэж буйгаар Дан Салливанд санал өгөх гэж байсан хүмүүс Даниел Ж.Салливан Жуниорт андуурч өгч, Ардчилсан намын нэр дэвшигч ялж магадгүй байна. Ийм явдал гарсан тохиолдолд сонгуулийн үр дүнг батлуулахгүй байх нэхэмжлэл гаргаад байсан юм.

Тэгвэл АНУ-ын холбооны шүүгч Шарон Глисон тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Аляска мужийн сенаторын сонгууль нь Конгрессын Сенатын танхимд аль нам олонх болохыг шийдэх эгзэгтэй цөөн хэдэн мужийн нэг юм. Ийм учир тус мужийн сонгуульд хоёр нам өндөр ач холбогдол өгч байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button