УЛС ТӨР

БАРИМТ: Байгалийн түүхийн музей барих газрыг Ч.Сайханбилэг дүү нартаа өгчээ

Өнгөрөгч тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Гэтэл шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газар нь өдгөө шүүхийн маргаантай байгаа юм.

Тодруулбал, Их тэнгэрт 7,4 га газрыг “Шинэхэн групп” гэх компани нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж Үндэсний хурлын танхим болон таван Одтой зочид буудал барихаар авч байжээ.

Бүр тодруулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2015 оны зургадугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын 225-р тогтоол гарган газар олгосон байна. Уг нь их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах байтугай гаднын хүнийг дураараа нэвтрэхийг хориглодог. Гэтэл Их Тэнгэрийн амны хашаан дотор, яг Төрийн тусгай хамгаалалтынхны хамгаалалт дор байдаг газраас ийнхүү хувийн компанид өгчихсөн байгаа юм.

Улмаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Батсансар гэрчилгээ олгожээ. Ингээд “Шинэхэн групп” нэртэй шинэхэн компани нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан Ц.Ширэндэв нартай гурвалсан гэрээ байгуулж, газрыг таван жилийн хугацаанд ашиглахаар болсон байна. 

Харин энэхүү газар олгосон тогтоолыг 2016 онд хүчингүй болгож, “Шинэхэн групп” 25 тэрбум төгрөгийг Засгийн газраас нэхэмжлэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь өдгөө ийн сунжирсан хэрэг болжээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас “хусагдсан”-ы дараа тогтоол хүчингүй болсон гэсэн үг. “Шинэхэн” группын нэхэмжлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариуцагчаар татагдсан хэрэг шүүхийн аль шатандаа яваа нь сураг алга.

Тэгвэл тус компани хэнийх вэ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайж үзэхэд, 5919444 регистрийн дугаартай “Шинэхэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Очирхуяг гэх хүний нэр бүртгэлтэй байдаг бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 10-нд үүсгэн байгуулж байжээ.

Бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, аялал жуулчлал, газар тариалан эрхлэх гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ. Тэгсэн хэрнээ байгуулагдсан даруйдаа төрийн тусгай хамгаалалттай газарт барилга барихаар газар авчихсан байх аж.

Харин компаний хувь эзэмшигчээр Ч.Амарбаатар гэх хүний нэр бүртгэгджээ. Ч.Амарбаатар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна.  

2015 онд эл газрын асуудал багагүй дуулиан дагуулж байв. Тухайн үед хэвлэлүүдэд бичсэнээр бол “Шинэхэн групп” ХХК-ийн захирлаар Ж.Сансар гэх хүн ажилладаг бөгөөд тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, дэд дарга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэжээ. Ч.Сайханбилэгийн туслахаар ажиллаж байсан нэгэн юм.

Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нураачихсан Байгалийн түүхийн музейгээ шинээр барихаар 2020 оны төсөвт 370 гаруй тэрбум төгрөг суулгасан.

Харин музейн газар “Шинэхэн групп”-ийн 25 тэрбум төгрөгийн барьцаанд орчихсон иймэрхүү дүр зурагтай байгаа ажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-10 09:45

Сайханб�##�гын б�##�аг барагддагүй ээ хэцүү ч хүн байж дээ

ШНШОГН
ШНШОГН
2019-12-10 10:15

СУВГАА БҮҮ СОЛИОРОИГИИН СУРАГГҮИБАЛАГИИНГАИГ ХЭЗЭЭ ЦЭГЦЛЭХ ЮМ БОЛ

Naran
Naran
2019-12-10 13:27
Reply to  ШНШОГН

Шинээр барих музейг буулгасан барилгын оронд / хуучин суурин дээр нь/ барих ёстой, Энэний төлөө харин бүх нийтээрээ тэмцэл өрнүүлье !

Цогт
Цогт
2019-12-11 08:48
Reply to  Naran

Дэмжиж бна

turees
turees
2019-12-10 10:49

naaduul chini bugd uursdiin bolgoh gej l turd shurgalj baigaa yumaa,bugdiig ni shalga

2
2
2019-12-10 11:59

Олон юм хуц�##�гүй музейгээ хуучин суурин дээр нь яг тэр загвараар нь шинээр бариа. Хотын төвийн газрыг нь хусах ажиллагаагаа ша�##� өөр юмаар б�##�луурдах санаатай. Их тэнгэрийн асууд�##� угаасаа шүүхээр шийдэгдэнэ нурааж барих тухай ярьхаас өмнө шүүхдээд явж байсан асууд�##�

zochin
zochin
2019-12-10 12:02

Хуучин газар дээр нь барихгүй юу гэж хаа хамаагүй өөр тийш нь дүйвүүлээд бгаан????

Цааз
Цааз
2019-12-10 12:08

САЙХАНБИЛЭГ ХУЛГАЙЧИЙГ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙ НЬ ДҮҮЖЛЭХ Ч БАГАДАНА. ӨВӨГ ДЭЭДЭС ИХ ТЭНГЭР ЭНЭ МЭТ ХУЛГАЙЧ ГЭР БҮЛИЙГ ХУЙХАЛЖ НИРГЭХ БОЛТУГАЙ

зочин
зочин
2019-12-10 12:22

музейн барилгыг хуучин суурин дээр нь барих хэрэгтэй болжээ. сайханбилэг төрийн хамга�##��##�ттай компанид газар олгочоод, түүнийг нь цуцлахаар 25 тэрбум төгрөг нэхэмжлэнэ гэж юу гэсэн үг вэ. Жинхэнэ мөнгө идэх ил цагаан увайгүй үйлдэл . Яасан гэж энэ чиний өмчит газар уу ийм юм байдаггүй биднийг дэндүү м�##� мэтээр дээрэлхэж байна . Үүнийг шүүх шударга шийднэ гэж найдья наадах чинь захын нэг шударга голч өвгөн шийдчих мэдээж асууд�##� бна шүү

bj
bj
2019-12-10 16:35

Yostoi davarcan har p.s#anuud bnada!Nvgeltei shunaltai Saihan balag huur uheesei!

bj
bj
2019-12-10 16:40

Novshiin avilgalch Batsansar ,Shirendev ,HUDvvrgiin zasag darga agsan Ganhuyag nariig yasii n caital horij shalgah heregter yaraltai!

Циймаа
Циймаа
2019-12-10 20:51

Аваач. Ардчил�##�ынхан яг тэгнэ. Монголыг хувааж идэж баяжсан. Арчилсан намынхан

Зочин
Зочин
2019-12-11 10:39

ХОТЫН ТӨВИЙН ХАМАГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫГ ГАЗАРТАЙ НЬ МАН АН 2 ЭЭЛЖЛЭН ЗАРЖ ИДЭЭД ДУУСГАЖ БАЙГААН БАЙНА.ТЭР САЙХАНБАЛАГ ГЭЖ СДАГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ..ӨМНӨ НЬ ШҮД ЭРҮҮ НҮҮР ЗАСЛЫН ТӨВ БАЙСАН ГАЗРЫГ ЗАРЖ ИДСЭН.ХОТОД ХҮН МАШИН 2 НЬ БАГТАЛЦАХГҮЙ БАЙХАД ТОМ ТОМ БАРИЛГУУД ЧИХЭЛДЭН БОССООР БАЙНА.

Холбоотой мэдээ

Back to top button