Улс төрийн мэдээ

Нийслэлийн МАН-ын даргыг сонгох Бага хурлын эргэн тойронд

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал энэ бямба гарагт болж, дараачийн удирдагчаа сонгоно.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа танилцуулах ёстой. Тэрбээр Канад улсад буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг суудлаасаа бууж, дараагийн Ерөнхийлөгч сонгогдох өдөр эх орондоо ирнэ гэдгээ зарлаад буй юм. Түүнийг хуралд цахимаар оролцох тухай Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай мэдээлэл өглөө.

Тухайлбал, "Нийслэлийн МАН-ын хорооны хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Мэдээж дараагийн дарга болон бүтэц, бүрэлдэхүүн яригдана. Х.Нямбаатар дарга цахимаар оролцож, тайлангаа тавих байх" хэмээсэн юм.

Дараагийн анхаарал татах асуудал бол Нийслэлийн МАН-ын даргад хэн өрсөх вэ?

Х.Нямбаатарыг Хотын дарга байх үед ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын даргын суудалд шохоорхож байсныг нуух юун. "Нийслэлийн намын хороог удирдах бүрэн боломж, туршлагатай" хэмээн өөрийгөө тодотгож, хэвлэлд тодруулга өгч явсан ч удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, намын дүрмээ дагаж Б.Пүрэвдагвыг дэмжихээ илэрхийлэв. Тэгвэл одоогийн байдлаар Нийслэлийн МАН-ын даргад ганц Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.

Ташрамд дурдахад, Б.Пүрэвдагва Х.Нямбаатарыг огцруулсны дараа Хотын даргад ганцаар дэвшиж, томилогдсон билээ.

Нийслэлийн МАН-ын даргыг сонгох процесс хэрхэн явагддаг вэ?

  1. Удирдах зөвлөл чиглэл өгнө. Нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчид Удирдах зөвлөлийн чиглэлийг үндэслэн Бага хурлын товыг тогтооно. Төлөөлөгчийн тоог хурал болохоос 30 хоногийн өмнө тогтоож, төлөөлөгч сонгох журмыг батална (11.4). Удирдах зөвлөл ингэж Бага хурлыг хуралдуулж эхлүүлэх эрхтэй ч даргын сонгуулийн үр дүнг шийддэггүй.
  2. Төлөөлөгч сонгоно. Бага хурлын төлөөлөгчдийг намын анхан шатны байгууллагууд сонгоно (11.3). Удахгүй болох Бага хуралд есөн дүүрэг, анхан шатны байгууллагын хурлаас 489 төлөөлөгч сонгогдсон гэж мэдээлжээ.
  3. Бага хурал хуралдана. Сонгогдсон төлөөлөгчдийн олонх оролцвол хуралдаан хүчинтэй (13.3). Хурал намын хорооны тайланг хэлэлцээд даргыг сонгоно (12.1.2, 12.1.6). Дүрмийн нийтлэг зарчмаар намын бүх шатны сонгуулийг чөлөөт өрсөлдөөнөөр явуулж, саналыг нууцаар хураана (1.5.3).
  4. Намын хороо, удирдлагаа бүрдүүлнэ. Бага хурал намын хорооны гишүүдийг нууц санал хураалтаар дараагийн Бага хурал хүртэл сонгоно (14.1). Дараа нь намын хорооны хурал дэд дарга нараа сонгоно (14.1.4). Мөн дарга, дэд даргыг оролцуулсан 13–23 хүний бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчдийг сонгоно (14.1.5).

Холбоотой мэдээлллийг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүргэн хүү хүчтэй юм биз дээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button