Өрнийн зурхай (2026.11.27)
ХОНЬ: Ажил амьдралын тэмцэл залхмаар санагдах боловч урам зоригоо алдалгүй ажлаа үргэлжлүүл. Шинэлэг бүхнийг эрэлхийл. Хүрээлэн буй орчин ба гэр бүлийн амьдралаа сайн мэдэр. Таны эхэлсэн шинэ ажил бүтэмжтэй байвал уран сэтгэмж оюун бодол тань хурц байна. Өөрчлөлт хийх ажил амжилттай бөгөөд үр бүтээлтэй байна. Ямар нэгэн шалтгаангүй бол аливаа ажлыг яарч хийх хэрэггүй.
ҮХЭР: Өнөөдөр та хуучны танил эсвэл найзуудтайгаа уулзахыг хүснэ. Найз нөхөд олонтой хүмүүс олон төрлийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилганд дарагдана. Зорилготой байж, шинэ өөрчлөлт хийхийг хичээгээрэй. Тохиолдох үл явдлын учир шалтгаанд тохируулан төлөвлөгөөгөө эцсийн мөчид ч өөрчлөхөд бэлэн бай. Хэрвээ та уян хатан зангаа илэрхийлж чадвал илүү хөгжилтэй сайхан байна. Сэтгэл хөдөлгөм байдал болон таамаглахын аргагүй зүйлд бэлэн байхад гэмгүй.
ИХЭР: Өнөөдөр таны өөдрөг үзэл, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэх болно. Нарийн судалгаан дээр үндэслэн зөв тооцоолсон зарим нэг чухал төслүүд амжилттай хэрэгжих болно. Та өөрийнхөө авьяас чадварыг хэтрүүлэн үнэлснээс болж зарим ажлаа хугацаанд амжуулж чадахгүйд хүрч магадгүй. Чөлөөт цаг гарвал хамгийн дуртай газраа очиж цагийг хөгжилтэй өнгөрүүл.
МЭЛХИЙ: Ажил хэргийн таатай харилцаа төлөвлөснөө хэрэгжүүлэхэд туслах болно. Сайн ажилласан хүмүүс үр дүнгийн шагнал урамшуулал авах юм уу эсвэл цалингаа нэмүүлэх бололтой. Харин мэдээлэл солилцохдоо болгоомжтой байхгүй бол буруу ойлголцол гарч болзошгүй. Найдваргүй бизнесийн харилцаанаас зайлсхий. Та одоогийн өдөр тутмын амьдралын хэмнэлдээ их дассан байна. Бүх зүйлийг төгс байлгахыг хүсдэг зан таныг сэтгэл хангалуун байхад саад болж байна.
АРСЛАН: Ажлын хэнээтэй байсан ч өнөөдөр ажилдаа анхаарал хандуулахгүй бололтой. Бодит үйл явдалд дүн шинжилгээ хийхийг хичээх юм бол үр дүн түргэн сайжирна. Улс төрийн үйл явдалд оролцох нь хувийн амьдралаас тань хөндийрүүлнэ. Хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хүсэж буй гэр бүлийн гишүүдтэйгээ ойлголцох шаардлага үүснэ.
ОХИН: Хамтын ажиллагаанаас хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэхэд ахиц дэвшил гарна. Найдвартай эх үүсвэрээс орлого олох боломж гарна. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарт аливаа үргүй зарлагыг бага болгох ур чадвар сайн байна. Цагийг бүтээлч өнгөрүүлэхийг хүсэж байгаа ч хайр сэтгэлийн харилцаанд хязгаарлагдах байдал гарч ирвэл тийм ч сайн биш. Яг одоо өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байх нь чухал.
ЖИНЛҮҮР: Од эрхсийн нөлөөгөөр та өөрийн дотоод мөн чанар, хувийн мөрөөдлөө олон талаас нь эргэцүүлэн тунгаана. Эртнээс төлөвлөж байсан нийгмийн чиглэлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Ажил хэргийн холбоо тогтоож гэрээнд гарын үсэг зурах бол зарим сорилт том эрсдэл дагуулах магадлалтай гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, ажлын ярилцлагаа хойшлуул.
ХИЛЭНЦ: Энэ өдөр уран бүтээлч нарт зохиол бүтээлээ хянаж засварлах эсвэл олох мөнгөнийхөө асуудлыг дахин авч үзэх урам зориг хайрлана. Бүтээлч байдал урлаг соёлтой холбож магадгүй. Олныг хамарсан үйл ажиллагаа дээр уулзаж учрах хүмүүс танд их зугаатай байна. Зарим хүмүүс сонирхолтой бүлэгт элсэж магадгүй. Хэрвээ дотнын найз эсвэл хамтрагч тань сэтгэлийн дарамт бий болгож байгаа бол илэн далангүй ярилц. Харилцааны чадвараараа та бусдад сайхан хандах болно.
НУМ: Удирдлага хамт олонтойгоо муудалцах нь таны хувьд таагүйгээр төгсөж болзошгүй. Та бардам зан шударга ёс эсвэл хүлээцтэй байх аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Аливаа ажил хэрэг санасан үр дүн авчрахгүй базаахгүй үр дагавар дагуулбал хүлээх байр сууринаас ханд. Оройн цагаар бага зэрэг хүндрэлтэй асуудал тулгарч болох боловч хамгийн чухал харилцаандаа анхаарал хандуул. Олон хүн цугласан газраас болгоомжил.
МАТАР: Өөртөө хэрэгтэй байгаа зүйлсийг хадгалах болон хэрэггүй зүйлсийг шууд үгүй хийх зоригтой бай. Та эмх цэгцээс сэтгэлийн таашаалыг мэдрэх болно. Гаргасан төлөвлөгөө ч бодит болоход амархан болсон санагдана. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар ажиллахад анхаар. Өөртөө хангалттай амралтыг өг. Илүү амралттай байснаар сүүлчийн мөчид толгойгоо гашилган суух хэрэг гарахгүй.
ХУМХ: Ур чадвараа дээд зэргээр дайчлах хэрэгтэй болно. Мөнгө олох хэрэгцээг зогсоох гээд чадахгүй бололтой. Ажил эхлэх гэж байгаа хүмүүст амаргүй өдөр өнгөрөх бололтой. Гэсэн хэдий ч таны эргэн тойронд ихээхэн аз завшаан хүрээлж байгаа учраас танд ирэх боломжийг шүүрэн авч, ашигла. Таны зөн совин хүчтэй байна. Далд ухамсартаа анхаарлаа хандуулан зарим дуусгаж амжаагүй бизнесийн ажил хэргээ дуусгах шийдлийг түргэн олох болно.
ЗАГАС: Хэдийгээр тайван байхыг хүсэх ч жижиг сажиг дуусгаагүй ажлууд таны санааг зовоосоор байх болно. Нийгмийн үйл хэрэгт сайн оролцож уулзалт хуралдаанд явах хэрэгтэй гэдгийг санаж яв. Ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлэх хэн нэгэнтэй тааралдах учир сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслах хэрэгтэй. Олон нийтийн арга хэмжээ санасанд тань хүрэхгүй байж болох ч хэрэв та өөрийгөө зугаацуулж чадах юм бол цагийг таатай өнгөрөөж чадна. Аль болох тайван байж сайн амар. Хэрвээ санаа зовохоо боливол амжилт таны хажууд тун ойрхон байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.