Д.Эрдэнэбат: АН-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга хүлээж авсангүй, дахин өргөн барина

УИХ дахь АН-ын зөвлөл коронавирусийн эсрэг авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулжсан байна. Гэвч УИХ-ын даргад өргөн барих гэсэн ч хүлээж авахаас татгалзсан байна. Иймд коронавирусээс үүдсэн гамшгийн үед улс төржихгүй байхыг тэд эрх баригчдаас хүсэж байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Бид тогтоолын төслөө боловсруулахдаа дөрвөн хэсэг бичиг баримт боловсруулсан. Тогтоолын төслөө өчигдөр /2020.04.02/ өргөн барихаар цаг тогтсон ч УИХ-ын дарга хүлээж авахаас татгалзсан. Тиймээс өнөөдөр дахин өргөн барина. Хүлээж авахгүй бол бодлогын шинжтэй энэ зүйл заалтуудыг УИХ, байнгын хороонд хөндлөнгийн санал болгож оруулна.Энэ гамшиг эрсдэлийн үед улстөржихгүй байя гэж ярьчхаад асуудал хүнд үед улс төрийн намын, ялангуяа АН-ын саналыг хүлээж авахаас татгалзана гэдэг бол байж боломгүй зүйл гэж бид үзэж байна. Үнэндээ Ерөнхий сайдын танилцуулсан коронавирусийн эсрэг авах эдийн засгийн долоон зүйл, Сангийн сайдын хийсэн танилцуулгын нэлээд хэд нь хоорондоо зөрчилтэй байна. Сонгуулийн өмнөх гурван сарын хугацааны амлалт гэж харагдаж байна.Ерөнхий нөхцөл байдлыг дүгнээд үзэхэд монголын эдийн засгийн өсөлт 5-6 хувь руу бууна. Экспортын орлого маш их хэмжээгээр тасрах төлөвтэй болж байна.
Бидний санаачилсан тогтоолд таван багц 38 арга хэмжээг тусгасан:
- Нэн түрүүнд төсөвт тодотгол хийх шаардлагатай
- Урсгал зардлыг бууруулах.
- Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах. Монгол банк бодлогын хүүгээ бууруулж зах зээлд гаргах зээлийн хэмжээг нэмэгдүүлэх,
- ААН-үүдээ дэмжих, ажлын байрыг хадгалах.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ан-ынхан минь удахгүй та нар эрх баригчид болоод монцойно. Тэр үедээ тэр тогтоолоо батлаад хэрэгжүүлсэн дээр. Одоо шаардах, худлаа улстөржихөөс өөр ажилгүй уйдаад байгаа биз дээ. Биеэ бодоод сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн үйлдэх вэ гэдгэ
Яаралтай хууль гаргах хэрэгтэй. Зандан авахгүй байх эрхгүй!
Эдийн засгийн ѳсѳлт 6 хувь руу буух биш 2-3% руу ѳгсѳж магадгүй. Яг одоо эдийн засаг хасах руу орчихоод байна.