УЛС ТӨР

Х.Баттулга: Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, зөв шийдвэр

УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар дэлхий нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ. Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан. Бусад улс орны захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг замаас нь булаан авах үзэгдэл соёл дэвшлийн манлай улсуудад гарч байна. Баттай эх сурвалж тархалт 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байгааг хэлж байна. Зарим улсууд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайныг нөхцөлийг бий болголоо гэж үзсэн. Сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл шийдвэр бөгөөд нэг хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлэх нь хэмээн таамаглаж байгаа хүмүүсийг хуулиа уншихыг зөвлөж байна. Ийм нөхцөлд эрх мэдэл УИХ-д очно гэдэг нь тодорхой заасан” гэлээ.

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгчийн хэлсэн таван санал

  • Улсын төсвөө тодотго. Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил
  • УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуул. Муйхарлаж болохгүй. Ирц угаасаа хүрэхгүй, иргэдээ эрсдэлд бүү оруул. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг давтах эрсдэл бий. Нийгмийн тогтвортой байдлын үүднээс сонгуулийг хойшлуулахаас өөр арга алга. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтоно гэж мэдэмхийрэх хэрэггүй. Бүх зүйл уулиар явна.
  • Хямралын эсрэг тусгай сан бүрдүүл. Компаниуд ашиг олохгүй байгаа энэ цагт НӨАТ-ыг царцаах хэрэгтэй. Ажлын байраа хадгалахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
  • Иргэд, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг тооцож, эмийн хангамжийг нэмэгдүүлэх шийдвэр гарга. Бүхний түрүүнд иргэдээ тавьж ажиллахыг уриалж байна.
  • Эдгээр асуудлыг ҮАБЗ-ийг хэлэлцэж, эрдэмтдийн баг байгуулах, хямралын үеийн төрийн нэгдмэл удирдлагыг байгуулж ажиллахаас өөр гарц харагдахгүй байна.

Мөн тэрээр өнөөгийн УИХ-д сууж байгаа зарим гишүүнийг Б.Батзориг гишүүн шиг сайн дураараа огцорч, шударга ёсыг өөрсдөөсөө эхлүүлж, ард түмэндээ үлгэр дуурайлал болохыг санууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Борис
Борис

Элбэгдорж ганцхан үнэн юм хэлж байгаа. Бусад нь худлаа л байх. Тэр үнэн нь Баттулгын тухай. Бид хэнээр ерөнхийлөгч тавьчихснаа байнга санаж байх хэрэгтэй.

Зочин
Зочин

Сонгууль хойшлуулахгүй. Дайн болсон биш. Нөхцөл байдалдаа тааруулаад арга олж ажиллаж болно. Чадахгүй бол суудлаасаа огцроод чаддаг хүнд нь яаралтай өгөх хэрэгтэй. Хугацаа дөхсөн учир.

Зочин
Зочин

Баттулгын үгэнд монголчууд найдахаа больсон. Олон удаа худал хэлсэн хийсэн нь энэ улсын эдийн засагт хэрхэн саад болсныг одоо хараад сууж абйна. Тэрний оронд 30м хонио цуглуулаад урагшаа Бээжинд тууж хүргэж өгөхөө бодох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button