Үс засуулбал эд мал арвидна
2020.04.07, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САР ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Наран ургах, шингэх: 06:18-19:30
- Үс засуулбал: Эд мал арвидна
- Барилдлага: Хүчин төгсөх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Ус
Аргын тооллын 4 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 18 минутад мандан, 19 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мягмар гараг шүү.
хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаад алдаа энэ тэрээ хянаж байвал зүгээр байх юм.