Д.Нямхүү: Дахин хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна
Өнөөдөр /2020.04.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
"Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна.
Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүс болон Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудаас мөн коронавирус илрээгүй.
Тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэд эхнээсээ гарч байна. Иймд дахин үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээн авах байраа суллах боломжтой болж байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.