УЛС ТӨР

Г.Занданшатар: Засгийн газарт төсвийн тодотгол хийх эрхийг олгоно

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг яаралтай боловсруулснаа УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад ажлын хэсгийн гишүүд танилцуулав. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Б.Чойжилсүрэн ахалж ажиллажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Энэ долоо хоногт УИХ шуурхай хуралдаж шийдвэрлэлээ. Долоон багц арга хэмжээг эцэслэн баталлаа. “Ковид-19”-ийн үеэр нэмэлтээр 11 арга хэмжээ авахаар болсон.

Цар тахлын үед дэлхий даяар хямарч байна. Энэ үед ноолуурын үнийг урьдчилан хэлэх, тогтоох аргагүйгээр өдөр бүр өөрчлөгдөж байна.

1. Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Оросын улстай амжилттай хэлэлцээр хийсний үр дүнд алт хөтөлбөр хэрэгжүүлэх, хямд нефт авахаар болсон.

2. Шатахууны үнээ тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, Монголбанкны системтэй хамтран хэрэгжүүлэх чиглэлээр УИХ-д өргөн барина. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахуун 300 төгрөгөөр хямдарна. Цаашид 400 төгрөгөөр хямдруулна.

3. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ. Банк олон нийтийн хяналтад орно.

4.Өвчний тэргүүн фронтод ажиллаж байгаа эмч ажилчид, төрийн тусгай албан хаагчдыг тусгай нөхцөлөөр олгох ипотекийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгалах гэж үзэж байна. Мөн нийт зургаан сараар ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж байна.

5. ЖДҮ эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хязгаарыг бууруулан тогтоох чиглэл гаргаж байна. 500 сая төгрөгийг 300 сая төгрөг болгож бууруулснаар жижиг дунд бизнес эрхлэгчид зээл авах бололцоог өргөжүүлж байна.

6. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлж, экспортыг дэмжих чиглэлээр “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

7. Татан буугдсан банкуудад байгаа төрийн, эрүүл мэндийн даатгалын, нийгмийн даатгалын өрийг барагдуулах тухай Тусгай актив хороо буюу УЕП, АТГ, Банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан ажлын хэсэг байгуулна. Хураагдсан хөрөнгийг эдийн засгийн эрэлтэд оруулж улсын хэрэгцээнд ашиглах ажлын хэсэг байгуулагдсан. 400 гаруй хөрөнгийг хураан авч битүүмжилж өрийг барагдуулна.

8. ББСБ-уудыг цэгцлэх, нээлттэй ил тод хариуцлагатай болгоно. Дижитал буюу цахим хэлбэрт шилжүүлэх. Ингэснээр цахим банк, цахим үйлчилгээг дэмжинэ.

9.Мөнгө хүүлэлтийн эсрэг хууль өргөн барьж батална.

10. Үүрэн телефоны компаниудтай уулзаж, цахим шилжилт болгохоор тохиролцлоо. ТҮЦ машинаар тамга тэмдэг, тодорхойлолт асуудлыг амтоматжуулах шийдвэр гаргасан.

11.Төсвийн тодотгол хийх ажлыг Засгийн газарт хариуцуулна.

Эдгээр дурдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан Коронавирусийн акт буюу цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулан санал авахаар Засгийн газарт хүргүүлж байна. Энэ хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийх эрхийг Засгийн газарт шилжүүлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч

Монголын алт олборлолтын 50 хувь нь хулгайн замаар хил давж байгаа даа

Сонгогч
Сонгогч

Алтны үнэ ямар ч үед савладаггүй учир Монголын Төр алтны олборлолт ,борлуулалтыг 100 хувь хариуцах ёстой Хэрэв зээ Алтыг Төр хяналтандаа байлгаж чадсан сан бол Монголын эрдэнэсийн сан мөн ч их аривжих байсан даа

Холбоотой мэдээ

Back to top button