ТОЙМ: У.Хүрэлсүх ДОЛООГ батлуулж, Г.Занданшатар АРВЫГ гаргаж ирэв

Хэсэгтээ л нам гүмхэн байсан улстөр өнгөрөгч долоо хоногт бужигнаж өнгөрлөө. Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт /2020.04.06/ УИХ-ын хаврын чуулган цахим хэлбэрээр нээлтээ хийсэн юм. Хаана яваа нь мэдэгдэхгүй байсан гишүүд ч ашгүй гарч ирцгээн ажилдаа орцгоож, улс орны улстөрийн үйл ажиллагаа хэвийн явагдав.
Хамгийн түрүүнд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх эдийн засгаа дэмжих зорилгоор 5.1 их наяд төгрөгөөр долоон арга хэмжээг санхүүжүүлэхээ зарласан. Энэ хүрээнд Засгийн газраас холбогдох хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах саналаа УИХ-д оруулж, яаралтай горимоор хэлэлцэн баталсан юм. Эл мөнгөний ихэнхийг зээл тусламжийн замаар олохоо зарласан. Зарим шийдвэрүүд ойлгомжгүй, яаж зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаад иргэд бухимдалтай байв.
Төр засгийн зүгээс ч төсөвт тодотгол хийхгүй гэж гүрийдгээрээ гүрийж өнгөрсөн юм. Өвчлөл, хорио цээрийн хугацаа, эдийн засгийн хүндрэл ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Ийм үед төсөвт тодотгол хийхгүй байх нь эдийн засгийн хувьд асар их хор хохиролтой гэдгийг эдийн засагчид сануулсаар байгаа.
У.Хүрэлсүхийн араас Г.Занданшатар өчигдөр /2020.04.10/ “COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг зарлалаа. Эл багц арга хэмжээг товхон дурдахад:
• Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;
• Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;
• Ипотекийн санхүүжилтийг дэмжих;
• Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;
• Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх
• Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
• Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;
• Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;
• Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Цахим шилжилт хийх
Эдгээр арван арга хэмжээ эхнээсээ мөн л шүүмжлэл дагуулаад эхэлж. Ямар ч ойлгомжгүй, мөн ард түмэн рүү чиглэсэн байгаа оноогүй, ялгаварлан гадуурхсан шийдвэр болж гэж буй.
Ямартай энэ удаад төсөв тодотгох асуудлыг Засгийн газарт даатгана гэж УИХ-ын дарга Г.Загданшатар дуугарав. Өнөөдүүл нь сонгуульд зориулсан төсөвөө хав дардгаараа дарж хөдөлгөхгүй байх магадлал өндөртэй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрсдэлтэй байгаа ахмадын талаар ямар арга хэмжээ авах вэ. сая хөнгөлттэй эм авах гэж ядарлаа. арай хөгшчүүлээ цааш харуулах гэж бодоогүй биз.энэ төр хөгшин хүмүүсийн талаар бага анхаарч үнийн өсөлт чинь хүндээр тусч байгаа.
Энэ хоёр ч дээ ялгаагүй
Тоо яахав . . .
Heregjilt, ur dun baihgui hudlaa tarhi ugaasan amlaltuudaa bas dugaarlaad toolood baih yumaa. Ard tumend hurj ugoojoo ugson neg ch yum alga baina.
2 попчин. 2 өөр юм яриад л