ТАНИЛЦ: Тойрогтоо өндөр зардал суулгасан сайд, гишүүд ТӨСӨВ ТОДОТГОХ ДУРГҮЙ БАЙНА

Коронавирусийн халдвар дэлхий дахинаа цар тахал болоод байгаа энэ үед эдийн засаг элгээрээ мөлхөхөөс наагуурхан ирээд байна. Олон хоногийн хөл хорионоос үүдэж гэртээ ажилгүй суусан иргэд, хаалгаа түр барьсан албан байгууллагын нөхцөл байдал улам хүндрэх нь. Иймд төсвөө нэн даруй тодотгох шаардлагатай гэдгийг эдийн засагчид хэлсээр, сануулсаар. Эдийн засагчид 2020 оны улсын төсвийг үлэмж хэмжээний алдагдалтай, сонгуулийн солонгорсон төсөв болсон хэмээн дүгнэсэн. Гэтэл төсөв тодотгохгүйгээр энэ бүхнийг даван туулна гэж хэдэн хүн том дуугарсаар, өөдрөгөөр төсөөлсөөр.Тэдний халаас зузаан байж болох. Өөрсдөө хямрал мэдрэхгүй байгаа болохоороо тойргоо усалсан мөнгөө тас дарж хэвтэх гэж хичээх нь ойлгомжтой.
Төсөв тодотгох ажлаа хоорондоо шидэлцсээр, хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Төсөв тодотгох эрхийг Засгийн газарт олгохоор болсон” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Засгийн газарт төсөв тодотгох дуртай хэр олон хүн байгаа бол. Ямар ч л байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар төсөв тодотгох шаардлагагүй гэж “загнасан”.
Тэгвэл төсөв тодотгох ДУРГҮЙ хүмүүс хэн, хэн бэ. Үүнд мэдээж тойрогтоо өндөр төсөв батлуулсан хүмүүс багтана. Хэнтийн хоёр буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Увсын хоёр буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Архангайн Ё.Баатарбилэг, Ховдын С.Бямбацогт гэсэн хүмүүсийн нэрс тэргүүлж буй юм.

НЭГДҮГЭЭРТ: Хэнтийн хоёр буюу У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар аймагтаа хамгийн ӨНДӨР төсөв тусгасан
Аймгуудад тавьсан хөрөнгө оруулалтаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Хэнтий аймагт хамгийн өндөр буюу нийт хэрэгжүүлэх 94 төсөлд 131 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ нь төсвийн мөнгөөр хийх нийт хөрөнгө оруулалтын 17.6 хувь буюу асар өндөр хөрөнгө оруулалт.
Тэгэхээр Хэнтий аймаг бусад аймгаас нэг дахин заримаас нь 10 дахин их төсвийг суулгуулсан. Тэд төсөв дээр үнэн том байж чадсан. Харамсалтай нь хуваарилсан их мөнгө эхнээсээ хэнд ч хэрэггүй шавран барилга болон царцаж эхлээд байгаа билээ. Иргэдийн татварын мөнгөний 16 гаруй хувь нь цементээр цутгасан Чингис, Боорчийн хөшөө болов.
Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар Хэнтийд нэр дэвшихтэй холбогдуулан “замаа зассаны” илрэл доорх жишээнээс тодорхой харагдана. Тухайлбал, Хэнтий аймгийн Бэрх тосгонд суулгасан 27.8 тэрбум Дорнод аймгаас давж байх жишээтэй байна. Түүнчлэн Дундговь аймагт ердөө 1,9 тэрбум төгрөг ногдуулсан гэхээр томчууд тойргоо хэтэрхий ихээр усалсны илрэл харагдана.
ХОЁРДУГААРТ: Ховдоос төсөв концесс хамдаг тодотголтой С.Бямбацогт гишүүн бий
Хэнтий аймгийн дараа Ховд аймгийн 48 төслийг 48 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөсөн. Хэнтийгээс бусад аймгуудад хэрэгжих төслийг нийт 48-1 тэрбум төгрөгийн хороонд санхүүжүүлэхээр болсон байна. Улсын төсөв, концесс хамдагаараа алдартай С.Бямбацогт гишүүн энэ удаа тойрог услалтандаа сайн анхаарч чаджээ.
ГУРАВДУГААРТ: Увсын хоёр буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар аймагтаа жил бүр өндөр төсөв суулгадаг
Сангийн сайд ч тойрогтоо ихэд анхаарчээ. Увс аймагт төсвийн нийт хөрөнгө оруулалтын 6.1 хувь ногдож байна. Эл аймагт 65 төсөлд 45 тэрбум төгрөг төсөвлөсөн. Увс аймагт хаягласан тэр их мөнгө батлагдахад мөн л асуудал байгаагүй. Улсын Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Увсынх болохоор ногоон гэрлээр батлагдсан.
ДӨРӨВДҮГЭЭРТ: Аймгийнхаа оюутнуудад зориулсан дотуур байрыг нийслэлд анх удаа барих гэж буй Ё.Баатарбилэг сайд
Архангай аймагт төсвийн мөнгөний 6.3 хувь нь хуваарилагдаж Ховдын дараа гуравдугаарт орж байгаа. Нийт 47 төсөл хэрэгжүүлэхээр 46 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн төсвийн багцад Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал гэсэн НАЙМАН сумын оюутнуудын дотуур байрыг нийслэлд барихад ЗУРГААН тэрбум төгрөг төсөвлөсөн. Ерөнхийдөө анх удаа нийслэлд аймгийн оюутнуудад тусгайлан дотуур байр барихаар гайхагдаж байгаа.

Дүгнэхэд Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр төсвийн мөнгөөр хийх хөрөнгө оруулалтын бараг дөрөвний нэгийг өөрсдийнхөө тойрогт буюу Увс, Хэнтий аймагт хуваарилчхаж. Тэд аймагт орон нутагтаа хайртайдаа ийм их мөнгө төсөвлөж, бүтээн байгуулалт хийсэн дүр эсгэж байгаа ч юм биш. Сонгуулийн жил тойрогтоо сайхан харагдах гэсэн хэлбэр. Монголын бүх төсвийг Увс, Хэнтийчүүд мэдээд байгаа юм. Энэ бол татварын төлөгчдийн мөнгийг эрх баригчид гарын салаагаараа урсгаж, сонгуулийн жилийн төсөв баталж, тойргоо “усалж”, иргэдийн саналыг ямар ч хамаагүй аргаар худалдаж авах гэсэн үйлдэл гэж дүгнэж болохоор байна.
Өмнөх жилийн төсвийг ч УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар /Увс аймаг/, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн /Увс аймаг/, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ /Хэнтий аймаг/, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан /Хөвсгөл аймаг/, УИХ-ын гишүүн С.Бямбацогт /Ховд аймаг/ гэсэн хүмүүс л хуваарилж авч билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгогдож чадна гэж боджээ тойргийнхоон хошного руу нь задөшиглөөд явуулаарай
Сонгуулиар дүнгийн чинь тавьж өгнө дөө
Наад мөнгөндөө хахаад үхээсэй
зөөө зөөө маниус татвар төлөөс торгууль моргуульд дарлуулж махийж тахийж бхд эд гэдийййййж талцсан болж жүжиг тавиад л за схн бнааооо та нарт баярлаж бнаа өөр бид яаалтай0в.Одоо хэдэн үг хэлвэл ГӨЛӨГӨӨРӨӨ дуудуулж Батялалт шигээ шоронд орох
Medeej...
Нийгмийн хог шаарнууд зайлцгаа
Buzar yumnuud
ednuus boliisoi hanaj tsadahaa medehgui ymaa
Одоо л заилуул
ichih bulchirhaigvi svgvvdiigee vgeech chort
Зайлуулах хэрэгтэй
Hentiig ayalal juulchillaar hugjuulne gej helsen shdee eh ezen chingis haaniihaa ulgii nutagiig bid orhigduulaad olon jil bolloo harinch ene 2 said chingis haaniihaa nutgiig saihan bolgii olon ulsiin jishigt niitsheer ayalal juulchilal hugm
эх орон ерөнхий сайд хаанаас өрсөлдсөн гарна
Eh oronch ard irgedee gesen humuus l dee uul ni ene shuumjleed buruu shaagaad baigaa humuus l eh orniihoo ard irgediinhee esreg baina l gesen ug l dee muusain sdakuud
Yum hiij baigaa negnee manaihan bugd l ingeh yumaa ali esvel hudlaa nuguu hulsnii bicheech nar ni yum bolov uu? Minii huvid bol Khurelsukh yum hiij baigaa hun dee harinch neg
МАФИЖСАН МАН - ЫН ЛУЙВАРЧИД СҮЛЖЭЭ ҮҮСГЭЧИХСЭН БАЙГАА
Yaltan guud. Gishvvd bish
Увсын гөлийсөн хоёр дахиад ширэн нүүрлээд дэвших юм уу? Зөөө тэгвэл сонгууль хийж мөнгө үрж яадгийн зүгээр л сунгачих 4 жилээр нь
Ard tvmniig bitgii ylgaad baigaarai
Naashaa harj ard tumen geed tsaanaa dandaa bulhai Mongolchuudiig teneg l gej boddog ni todorhoi yumaa
Энэ жил МАНгаруудыг сонгохгүй байхыг та бүхнээс хүсэж байна
Новшнуудад нэгч хүн бүү саналаа өг.
hOVDYN ENE IDDAAG HIURDAN ZAILUULAHGUI BOL BOLOHGUI NI EE, EHLEED MAN MUHUH DUHSUN ODOO ULS SUIRCH BN. ENE BALIAR HAR MURTEI BUZARAA ZAILUULAARAI ...
tusuvt todotgol yaj ch baisan hiihgui geed guriigerd baisan uchir ni ene l baina bolildoo ta nar uhehiinhee umnu ch ard tumnee neg udaa harj uzeech tsadatsgaa gahainuudaa!
Манайхаан. Сонгууль хэзээ ч болсон бай хамгийн гол нь шуналын дэв шингээгүй ямарч үед Эх орон Ард Түмнийхээ чин үнэнч байж чадах зөв хүнийг сонгоцгоогоорой
Sain baina
Билэгт байж ядаж байна даа