УЛС ТӨР

С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 200 мянган төгрөг олгохгүй

Үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ. Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм байна.

Энэ талаар ХНХЯ-ын сайд С.Чинзориг ажилтнуудад 200 мянган төгрөг олгох журмын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Хувиараа хөдөлмөр эрхлэгсдийн нийгмийн даатгалаас зургаан сар чөлөөлөгдөнө. Төлснөөр бичилт хийх, нийгмийн даатгал төлсөн хугацаа тасалдахгүй байх журмуудыг тусгасан. Ингэхдээ ажилтан албан хаагчдын сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх юм.  Гэхдээ журмыг энэ сарын 1-нээс эхлэн буюу ухрааж хэрэглэх юм. 200 мянган төгрөгийн урамшууллыг зөвхөн хувийн хэвшилд олгоно. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарахгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгал төлдөггүй аж. 1.1  сая хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгодог. Сар бүрийн 20-25-ны өдрүүдэд хүүхдийн мөнгийг олгодог. Энэ сараас эхлэн гурван сарын турш бүх хүүхдэд 20 биш 30 мянган төгрөг олгоно. Үүний тулд ямар нэг шинэ журам батлах шаардлагагүй. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
цэцэг
цэцэг

хувиараа хөдөлмөр эрхлэгчид маш олон жижиг татвар төлдөг бас л монголын нийгэмийн амьдаралын дутууг гүйцээдэг маш том бүлэг энэ хэсэгээ нийгэмийн халамжаас хасах юм бол ёстой дампуурал гээч нь болох байх тэнэг сайд аа .

цэцэг
цэцэг

хөл хорионы үед ард түмэнний амьдрал дотоодын эдийн засагын эргэлтээ хэвийн хэмжээнд барьж байхын тулд ард түмэндээ эрх долоо хоногт багтааж 1сая төгрөг өг гэж шаардаж байна! .юун 200 мянга хэнд нь өгөөд хэнд нь өгдөггүй юм.

Зочин
Зочин
Reply to  цэцэг

Er ni bol tiimshdee turuus yum goridoj bsn udaagui tiim bolhoor hil ntree neechuul turuus guilgachlah shaardlagch bhgui erni bol bid nar dandaa zawsard ni ulddegshdee erguu saidaa balai yumnuud zailhad yadg bnaa

Маа
Маа

НД бол шимтгэл төлдөг хүмүүстээ үйлчилгээгээ үзүүлж байна гэдгийг ойлгож байна Одоо хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн эрх ашгийг хэн харж гэртээ хүүхдээ хардаг ажилгүйчүүдийг хэн харж хандах вэ

Huwi hvmvvs
Huwi hvmvvs

Ene A.A.Negjvvded 200.000 togrog ogch baiaar huwiara hodolmor erhelej bga irediihe banknii ergen tololtiin hvvg n 3-6 haaj ogoochee

Холбоотой мэдээ

Back to top button