УИХ-ын гишүүний сэнтийд горилогч “НЯЛХ СЭНГҮМ”-ҮҮД

УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн энэ өдрүүдэд зарим нь унтахаа умартан уяа сойлгоо тааруулан суугаа. Улстөр гэдэг нь өдгөө хэн хүний орохыг хүсдэг, хэн хүний хийж чадах мэт зүйлийн нэг болтлоо уруудан доройтжээ. Өнөөдрийн нийгэмд тэмцэгчийн дүрээр улстөрд орох гэсэн БАЛАЙРАГЧДЫН бүхэл бүтэн АРМИ бий болчихож. Тиймээс бид энэ удаад эл армийн төлөөллүүдийг танилцуулж байна. Тэд нас зүсээрээ олон нийтэд амжилттай танигдсан ч, төр жолоодох бодлого, боловсрол, хувь төлөвшлөөрөө харин НЯЛХ СЭНГҮМ-ийн хэмжээнд байдаг нь гарцаагүй үнэн. Тэмцэгч, өглөгч, шударга журам яригчаар тодрон гарч ирэгсдийн эцсийн зорилго УИХ-д суух билээ.
-МАН-ЫН БЯЛУУНААС ТОМХОН ХҮРТЭГЧ, СЭЛЭНГИЙН ТОЙРГОО СЭМХЭН УСЛАГЧ-

“УБТЗ” ХХН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл:
Эл армийг Б.Цогтгэрэл буюу “Шилэн” Цогоо тэргүүлж байна. Ардчилсан намыг засаг барьж байх үед төрийн дансыг шилэн болгох санал гаргаснаараа олон нийтэд танигдаад буй. 2016 оны сонгуулиар МАН-ын албан тушаалын бялуунаас томхон хүртсэн “Шилэн” Цогоо дэд сайдын суудлаасаа буусны дараа “УБТЗ” ХХН-ийн Монголын талын төлөөллөөр очсон. Энэ удаагийн сонгуульд ч томхон үзэхээр зэхэж сууна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт гурван мандатын төлөө ширүүхэн тулаанд орох хүний нэг. МАН-аас УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат, “Сөүл” группийн эзэн Д.Өнөрболор нартай үзэх таамаг хэвлэлүүдээр хөвөрсөн. ЗТХЯ-ны дэд сайд асан Б.Цогтгэрэлийн хувьд сэм сэмхэн Сэлэнгийн тойргоо эргэж, үсчний үнэгүй үйлчилгээг хүртэл үзүүлээд амжсан нэгэн. 30-хан насандаа “820 сая төгрөгийн хоёр байртай, 2015 онд Лексус-470, Леуксус RX-400 автомашинтай” гэж ХОМ-тээ мэдүүлж явсан. Саяхан гэхэд л алтан рамтай нүдний шил, алтан товчтой дээл бүхий селфи зураг нь дуулиан дагуулсан билээ.
-БУРУУ ЦАГТ БУРУУ ТАКТИКААР УЛСТӨР ХИЙЖ АРДЧИЛАГЧ-

“Ардчилсан нам”-ын Нарийн бичгийн дарга О.Магнай:
Айсуй сонгуулийн чимээнээр О.Магнай Сонгинохайрханчуудад хайр зарлаад эхэлчихсэн явна. Тэрээр энэ удаад тус дүүргээс нэр дэвших санаархал өвөртөлж яваа. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгийн хувьд олон жил жагсаал, цуглаан хийж, тэмцсээр улс төрд орж ирсэн. “ШӨХТГ”-ын даргаар ажиллаж байхдаа бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагыг жинхэнэ утгаар ажиллуулж байсан нь яах аргагүй үнэн. Харин тус байгууллагаас явснаас хойш олны нүднээс далдуур, АН-ын хөшигний ардуур явах болсон юм. Одоо сонгууль дөхөөд хөшгөө яран гарч ирж, хэвлэлүүдэд идэвхтэй ярилцлага өгч эхлэв. Энэ удаад тэр харин улстөрд “буруу” хашгичсаар орж ирэх нь. Эдийн засаг элгээрээ хэвтэж, үндэсний үйлдвэрүүд, ААН-үүд хаалгаа барьж байгаа энэ үед иргэн бүрт 1.2 сая төгрөгийг тараахыг шаардав. Төрд мөнгө байхгүй, тийм боломжгүйг тэр сайн мэдэж байгаа. Гэвч сонгуулийн өмнө олон нийтэд таалагдах л юм байвал юу ч ярьсан яахав гэдэг үзлээр хандаж буй. Ийн худлаа ярьж буй хандлага нь түүнийг улс төрд орж ирэх болоогүй гэдгийг нь харуулах шиг болов.
-УТААГААР УЛСТӨР ХИЙЖ ЯВААД АЛБАН ТУШААЛЫН ШАГНАЛААР АМАА ҮДҮҮЛЭГЧ-

“Утааны эсрэг ээж, аавууд” ТТБ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү:
“Утаа”-ны гэгдэж олноо танигдсан Ц.Пүрэвхүү өдгөө “Тавантолгой”-н Ц.Пүрэвхүү гэгдэх болжээ. Энэ эмэгтэй өнөөдрийн нийгэмд шударга тэмцэгчийн дүр бүтээж яваа нэгэн. “Утааны эсрэг ээж, аавууд” гэх ТББ нь 2017 оноос гарч ирэн, жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн. Эл байгууллагыг Ц.Пүрэвхүү гэх сэтгүүлч эмэгтэй санаачлан эцэг, эхчүүдийн дуу хоолойг нийтэд хүргэхээр байгуулсан байдаг. 2017, 2018 онуудад идэвхтэй хашгирав.
Харин өнгөрөгч өвөл “Утаа”-ны талаар байтугай “Угаартаж” нас барсан иргэдийн талаар ган хийсэнгүй. Учир нь тэрээр “Таван толгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болчихсон тууж яваа. Утаагаар улстөр хийдэг жишгийг дагаж, тус байгууллагад ороод хэвлэлийн чиглэлийг нь атгаж суугаа. Бас нилээдгүй мөнгөөр амаа үдүүлсэн гэж олон нийт харддаг билээ. Саяхнаас харин талбайн урд талын хонхтой цэцэрлэгт хүрээлэнг нураалгахгүй гэж хашгичсаар дахин гарч ирсэн юм.
-НЭГ ГАРААРАА ХУВИЙН МӨНГӨНИЙ АВДАРАА ТҮШИЖ, НӨГӨӨ ГАРААРАА ТӨР АТГАЛЦАХЫГ ХҮСЭГЧ-

“Нэткапитал” ББСБ-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий:
Энэ залуу саяхныг болтол “Фейсбүүк” компанийг мөнгөөр нүдэж, “бүүст” хийсэн мэдээ ярилцлагаараа олон нийтэд ёстой нэг таалагдах шиг болж байв. “Нэткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч Д.Сүндий энд тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төлбөртэй ярилцлага өгч, цэцэн мэргэн сургаал айлдаж, анхнаасаа ашигтай ажиллаж баяжсан түүхээ хуваалцаж суув. Удахгүй болох УИХ-ын сонгуульд уяа сойлгоо тааруулж л тэр шүү дээ. аль 2018 оноос сонгуулийн бэлтгэл ажилдаа идэвхийлэн орсон. Сүндий сангаараа дамжуулан уут, цүнх, дэвтэр, ном тарааж ирсэн билээ. Гэвч энэ бүх хичээл зүтгэл сүүлийн гурав хоногийн дотор хумхын тоос болон замхарсан юм. Учир нь түүний эхнэрээ зодсон гэх баримтууд цахим орчинд дэлгэгдэж багагүй дуулиан дэгдээгээд байна. Эл хэргээрээ хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нь ч үнэн аж.
ББСБ- аараа дамжуулан иргэдийн мөнгийг хүүлдэг. Хэний мөнгийг хүүлчихээд хэнд цүнх, уут өгч хуурдаг вэ. Нэг гараараа хувийн мөнгөнийхөө авдрыг түшиж, нөгөө гараараа төр атгалцахыг хүсэгч улстөрд хамгийн хэрэггүй нэгэн билээ л.
-ТОМ СЭДЭВ ЯРЬЖ, ТҮМЭНД ТААЛАГДАГЧ-

“Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг:
Улстөрд орох хүсэлтэй залуус нийгмийн томхон сэдвийг шүүрч авч хашгичдаг. Ингэх нь олон нийтэд танигдахад хялбар, бас өөрийгөө шударга үнэний дуу хоолой гээд итгэхэд ч ойрхон байдаг. Ийм залуусын нэг бол Бид уучлахгүй хөдөлгөөний зохицуулагч гэгдэх Б.Мөнхцэлмэг юм. Тэр анх УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-ийн хулгай дэлгэгдэх үеэр гарч ирж байв. ЖДҮҮЧДИЙГ уучлахгүй гэж орилж тэмцсээр гарч ирсэн. Улмаар цахим орчинд лайв хийж, түүгээрээ УИХ-ын гишүүн Б.Унлармаа, Б.Батзориг нарыг нүдэж олноо таалагдаж танигдах болсон юм. Дараа нь түүний ярих, орох сэдэв улам өргөссөн. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гурван гишүүнийг АТГ, УИХ-ын Ёсзүйн дэд хороонд өгсөн ч амжилт олоогүй. Одоо бол ХЗДХ-ийн яамтай дайн зарлаж хууль хяналтын байгууллагад шалгуулж яваа. Хаана том сэдэв байна, тэнд Б.Мөнхцэлмэг байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хараал идмэрүүдийг ямарч тэнэг нь сонгохгүй
Пүрэвхүү, Мөнхцэнгэл нтр яах юм бэ? Хайран мөнгөний гарз. Та 2-ын ШиЗо-г бадуудсан 100 хүн түүний ард 300 хүн л байгаа. Түүнээс та 2-д санал өгөх тэнэгүүд бишээ. Нөхөрсөг зөвлөгөө.
za ene pvrewhvvch yuchiw dee esgii hiih gazar nohoi hereggvi gej
Зүгээр л олдож байгаа ажилаа хий чадахгүй бол чацга царайлаад гудамж метрлээд яв юун УИХ вэ гөлөгнүүд минь ямар ч тэнэг хүн та нарыг сонгохгүй
улс орныг эрдэмтэн мэргэд, эх орончид удирддаг болхоос иймэрхүү ярианы булчирхай нь хөгчихсөн поп юмнууд удирддагүй!
энэ дундаас санал өгөх хүн даанч алга даа
сонгож тэнэгтэв дээ
Ийм новшнууд гарснаас бараг хуучинууд нь дээр ч юмуу даа хоосон новшнууд зөвхөн төрд орж тэрбумтан болж л байвал ард түмний эрх ашиг хамаагүй ямар нэгэн аргаар гарах нь чухал юм шиг байгаа юм
Дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голдогүй гэж
Шилэн Цогоо,Магнай 2 нь ч эд нараасаа хамаагүй дээрээ. Танигдцан бас улс төрч гэж хэлж болох л юм
Давар бас ич
Мандахбаяр гэж поп нөхөр байна
Холхон зайлаарай
Za da ta narch de taksa tolood shatad baijil bai hench songohgui bailgui de
heregtee suga neg ch alga bugd daldar...
Negni ch hereggui dan novshnuud z##l
Zugeer l dald ortsgoooo
Хэрүүлийн мэдлэг төрд хэрэггүй дээ. Хуулийн өндөр мэдлэг чадвартай залуус .түвшин даруу үнэнч шудрага үгээ хэлчихдэг шуналгүй хүмүүс байх хэрэгтэй байна.
Магнай боль доо 7 сарын 1 яалаа чи бичлэгээ үз........
Хэрэггүй суганууд байна...
Энэ худлаа мангар бацаанууд юу хийж юугаараа гийгүүлсэн гэж төрд гарах гэж байгаан? Ёстой ам загвар дарвайсан,далдайсан амнууд
энэ эздийнхээ суганы үс, хэнд ч хэрэгггүй шааруудаар юугаа хийнэ. Шуналаа бариад одоогийнхоо шантаажаар амьдарцгаа , үзэн ядна та нарыг. Хууччуул нь дээр харагдана. Нохойн бааснууд
юу ч гэмээр юмбдээээ
Duus duus????????????????????????????
Сүндий бол угаасаа эхнэрээ зоддог, 2 эхнэртэй нэг оронд унтдаг Групп мастер, тэр дээшээ гарвал улсынхаа өнгөтэй өөдтэйг хамж эхнэрүүдээ нэмэхээс цаашгүй хүн
Ta nar bugdeerei z##l daa
Хаха үхэж хэвтдээ эд нар гараад ирвэл жинхэнэ зэвсэг бариад ордон руу дайрна
Мөнхцэлмэг л арай дөнгүүр байх
Ах эгч нарынхаа даалгаварыг биелүүлэхээр морь нохой мэт зүтгэе
Uneheer zaluu hun baival songomoor baina ter hugshin setgehuitei malnuudiig harj olon jil heer hevtlee ghde ed nar bol bish
бүгд ашиг сонирхлын зөрчил, Монгол улсын төлөө гэсэн хүний дүр төрх ерөөсөө харагдахгүй байна, бас өөрсдийгөө их боловсролтой болчихсон гэж бодож байгаа этгээдүүд, баасанхүү-гээс нэг их ялгараад байх зүйлгүй товарищ-ууд
Бандааш Гантулгын бодвол нас арай ч нялх биш юмаа
Ийййй. Дарваан хар орж ирвэл улс орон сүйрнэ шүү.
Шилэн Цогоо гэгч яам тамгын бүх газрын санхүүг 2012-2016 онуудад нэвт харж шоудсаар нам нь үнэмлэхүй ялалт байгуулахад барцадтай яамны дэд сайдаар шагнуулаад богино хугацаанд шалан дээр буусан нөхөр гэдгийг мэдэх юм.Их хуралд арай жулдах ба
Purevhuug demjine, henees iluu zov yaridag shuu, hot utaanii asuudal deeer
Цогоо чинь харин төмөр замд бага хугацаанд их зүйл хийсэн ажил хэрэгч залуу бна лээ шүү их хуралд өрсөлдвөл дэмжинээ
monkhtselmeg zugeer bidniig toloolood idewhtei bgashde. busad n ulgeruud yumda
ene dundaas gaigui ji monhtselmeg purewhuu l yum daa
Пүрэвхүүг бол дэмжинэ. Шударга сэтгүүлч, тэмцэгч. энэ хүний тэмцлийн ачаар уб утаанаасаа буурсан шүү нөрдөө. Мөнхцэлмэг бас сайн
утаа гэж солиорч яваад албан тушаал мөнгөөр биеэ үнэлсэн тэр майжгий хүүхэнд хэлчихье,ЭСГИЙ ХИЙХЭД ЖИНГЭР ХЭРЭГГҮЙ ээ гээд
Анхны авгайгаа зодсоор явуулж. Удаах авгайгаа бас хvчирхийлэн хавиргыг нь хугалж гурав дахь авгайгаа гэртээ авчирч арга бубу 2 дахь нь америк явсан менге хvvлэгч шуналтан худал яригч хvчирхийлэгч Сvндий зайлаа
Purevhuu ntr arai bishee bolio boli
Хүн муулах гэж байгаа бол эхлээд юмаа ойлгож зөв судлаач. Дарваан хар хэзээ шилэн дансыг санаачилсан юм худлаа шаагаад байгаарай. АН-ын бий болгосон хуулийн дагуу шилэн данс ухаж олонд танигдах гэж хичээсэн л баас ш дээ дарваан чинь
Zailaa ene magnai ch yuchib de salbagnaal
Цогоо нь бол харин хэрчүүлээд хэмлүүлээд овоо юм хийгээд сурцан байх шүү.
Тэрний нь дэмжчий.
Магнай энэ төрд байх ёстой залуу хүн. Хэрэв. Шинэ төрд Магнай орж ирвэл маш их юм өөрчилж, МАН ын хулгайч, худалч, гэмт хэрэгтнүүдийг илчилж ,тэднийг төрөөс зайлуулахад маш их үүрэг гүйцэтгэнэ.
ГОРЬДЛОГО КОМПАНИЙ ГӨЛӨГНҮҮД
Purevkhyy bol utaa gej alban tuhsaald ohcson hyn 5 tolgoid ochood sanaa ne amarsan .Iimerhuu yumnuud Uls turd orvol yu boloh ve .
Эхлээд баасаа арчаад сурчих дараа нь нэрээ бичээд сурчих бас дараа нь улсийн сангаас цуслах тухай бодох хэрэгтэйлдээ тэнэг бацаанууд
Даравгарууд болио магнай цогтгэрэл инээдтэй юм гэвч мөнгөө100 саягаа төлчих дараа нь яаж шатахыг чинь харж кайф авья