Нийгмийн

Та эдгээрийг хийснийхээ төлөө уучлалт гуйх хэрэггүй

Бид заримдаа "үгүй” гэж хэлээгүйнхээ төлөө маш их зүйлийг алдсан байх нь бий. Магадгүй та өөртөө итгэлгүй, дорой байдлаасаа болоод хэн нэгний өмнө сөхөрч, хүлцэнгүй загнаж буй бол дараах зүйлсийг хийснийхээ төлөө хэзээ ч битгий өөрийгөө зэмлээрэй.

НЭГ. Хайрласныхаа төлөө

Хүнийг хүн ёсоор нь хайрласныхаа төлөө, түүнд хэний ч гаргаагүй сэтгэлийг гаргаж, ихийг зориулсныхаа төлөө хэзээ ч битгий өөрийгөө буруутга. Хэрэв хайр алдаа бол бид бүгд алдаа байх болно.

ХОЁР. Үгүй гэж хэлснийхээ төлөө

Бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө өөрийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийгээд хэрэггүй. Үгүй гэдэг үгийг зоригтой хэлж сур. Хэрэв та өөрөө л хүсэхгүй байгаа мөн түүний үр дагавар сэтгэлийг тань зовоож байгаа бол яг одоо үгүй гэж хэлээрэй.

ГУРАВ. Өөртөө цаг гаргасныхаа төлөө

Хэрэв та хувиарт ажлаа цалгардуулж, бусдын ажлыг алдагдуулаагүй бол өөртөө цаг гаргасныхаа төлөө ялтан мэт гэмшиж суух хэрэггүй.

ДӨРӨВ. Хортой харилцааг тасалсан бол

Таарамжгүй, тэрчлэн танд болон түүнд ирээдүйгүй мэт санагдсан хортой харилцааг эргэлзэлгүй тасалж хая. Та энэ шийдвэртээ хэзээ нэг өдөр талархах болно.

ТАВ. Мөрөөдөлдөө үнэнч үлдсэнийхээ төлөө

Таны мөрөөдлийг таниас өөр хэн ч хайрлаж, хүндлэхгүй. Тиймээс хэрэв таны мөрөөдлийг хүндэлдэг нэгнийг олсон бол та маш азтай юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-06-02 16:28

Busdiin ali uje helseniug bicheed l bhiin uu saitiinhaan?

Холбоотой мэдээ

Back to top button