Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 30 настай эрэгтэй өөр рүүгээ шатахуун асгаж шатаажээ

Уржигдар буюу 2020.06.04-ны өдөр Хөвсгөл аймагт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн харьяат, 30 настай эрэгтэй Т нь өөр рүүгээ автомашины шатахуун асгаж, шатаасан аж.

Түлэгдэж гэмтсэн иргэнийг Улаанбаатар хотод байрлах ГССҮТ-ийн эмнэлэгт яаралтай хүргэж, шаардлагатай арга хэмжээг авчээ. Гэвч харамсалтай нь түлэгдсэн иргэний биеийн байдал сайжрахгүй байсаар тухайн өдрийнхөө орой 17.30 цагийн үед нас барсан гэх мэдээлэл байна.

-ТАЛИЙГААЧ АР ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ МУУДАЛЦСАНЫ УЛМААС ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ АЖ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь тухайн өдөр ар гэрийнхэнтэйгээ муудалцсаны улмаас өөрийгөө шатаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Эл хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэв талийгаачийг амиа хорлоход хүргэсэн бол эрүүгийн хуулийн дараах зүйл заалтаар зохицуулагдана.

-ХҮНИЙГ АМИА ХОРЛОХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭСЭН БОЛ ХОЁРООС НАЙМ ХҮРТЭЛ ЖИЛЭЭР ХОРИХ ЯЛТАЙ-

10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар: Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэм буруутай этгээдийг хуулийн дагуу 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Иймд иргэд сэтгэл санаа тогтворгүй, уурлаж бачуурсан үедээ ямар нэг болчимгүй үйлдэл хийхээс сэргийлэх, ямарваа үл ойлголцлын дараа хоорондоо сайтар ярилцаж, харилцан ойлголцож байхыг сэрэмжлүүлж байна. Таны нэг хормын уур уцаар, олон хүний амьдралыг эрсдэлд оруулах болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хм тэгж амиа золих гээд байгаа юм бол төрд гарсан хулгайч нараас нэгийг нь нухаад үхэхгүй ээ ядаж түүхэнд нэр цэвэр үлдэх юмсан

Зочин
Зочин

Эрчүүдээ муулж доош нь хийсээр бгаад хийморь нь үхсэн. стрeссдсэн залуучууд их болжээ. Хайран залуу. Амьд бвал яаж ийж бгаад л болно шүү дээ. Эрчүүд минь өөрийгөө хайрлаж байгаарай.

МОНГОЛ
МОНГОЛ

СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ Ү

Зочин
Зочин

ЭНЭ ЗАСГИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ ЭНЭ !!! АМЬДРАЛ УЛАМ БАРАЙГААД Л ТЭР НЬ ӨРХ ГЭР ХУВЬ ХҮНИЙ СЭТГЭЛ САНААНД ИЛ ДАЛД АЙМШИГТАЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА !!! ГЭТЭЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ХИЙНЭ ! ХҮЧЭЭ НЭГТГЭЕ ! ГЭХ ШИГ ДОРОМЖЛООД ДАХИН СОНГОГДОХ ГЭЭД УЛАЙРНА!

Холбоотой мэдээ

Back to top button