Нийгмийн

“ТОСК” Хөгжлийн банкны маргаанаас болж иргэд байраа алдахад хүрчээ

“Төрийн орон сууцны корпораци ТӨХХК” нь 2015-2017 онд Улаанбаатар хот, Увс, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Хэнтий, Архангай аймгийн нийт 1512 өрхийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар баг, XVII хороонд байрлалтай “Наран хотхон 189” барилгыг 2015 онд “Монгол улсын хөгжлийн банк”-ны хөрөнгөөр захиалан бариулсан аж.

Тус байранд зөвхөн “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан айл өрхүүд бус өөрсдийн хөрөнгөөр байраа худалдаж авсан иргэд ч мөн амьдардаг. Гэвч ТОСК болон “Монгол улсын хөгжлийн банк”-ны маргаанаас болж тухайн байранд амьдардаг зарим оршин суугч орон сууцаа алдахад хүрчээ. Тэдний төлөөлөл болох иргэн Ц.Чимгээ манай редакцид хандсан юм.

Тэрбээр 2016 онд тус хотхонд 51.78 метр квадрат хоёр өрөө байр худалдаж авахаар метр квадратыг нь 1.280 мянган төгрөгөөр үнэлүүлэн, урьдчилгаа 10 хувь болох 6.600.000 төгрөгийг байршуулжээ. Улмаар үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр гаргуулах нөхцөлтэйгөөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан гэнэ. Ц.Чимгээ гэрээнд тусгагдсан нөхцлийн дагуу үлдэгдэл төлбөрөө өгөхөөр нөхрийн хамт ХХБ-наас “Орон сууц барьцаалах” 0.5 хувийн хүүтэй зээл авахаар материалаа бүрдүүлсэн ч тухайн барилга нь “Монгол Улсын Хөгжлийн банк”-ны барьцаанд байсан тул ТОСК-оос байрны гэрчилгээг нь авч өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн үлдэгдэл төлбөрөө боломжоороо яаралгүй төлөх уян хатан нөхцөл санал болгож, өөрсдийнхөө алдааг залруулахыг хичээж байсан гэж Ц.Чимгээг тодотгов.

Гэвч 2017 онд ТОСК-оос “Заагдсан хугацааны дагуу үлдэгдэл төлбөрийг өгөхгүй бол байрнаас албадан гаргах”, цаашлаад байрны элэгдэл хорогдол болон амьдарсан хугацааны түрээсийг урьдчилгаа болгож өгсөн мөнгөнөөс хассаны дараа гаргана хэмээн мэдэгдэж, утсаар шахах болжээ. Иргэн Ц.Чимгээ орон сууцаа анх худалдаж авахдаа урьдчилгаа 10 хувийг бэлнээр, үлдсэн төлбөрийг байрны гэрчилгээгээ барьцаалах журмаар төлнө гэдгээ мэдэгдэж гэрээ хүртэл байгуулсан тул үлдэгдэл 59.678.400 төгрөгийг төлөх боломжгүйгээ хэлсэн гэнэ.

Ц.ЧИМГЭЭ: БАЙРНААСАА ХЭЗЭЭ Ч ХӨӨГДӨЖ МАГАДГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

Ийнхүү 2016 оноос өнөөдрийг хүртэл байрны гэрчилгээгээ авч чадахгүй, цаашлаад орон сууцаа алдах дээрээ тулаад буйгаа бидэнд учирласан юм. Энэ тухайгаа тэрбээр тайлбарлахдаа,

“Би 2016 оноос хойш байрныхаа асуудлыг шийдэхээр хэд хэдэн газарт хандаж, их гүйлээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 29-нд Улаанбаатар хотод ирж ТОСК болон “Монгол улсын хөгжлийн банк”-тай уулзахаар гурван өдөр явсан. Аргаа бараад нутаг буцсан юм. Сүүлд 2016 онд ТОСК-оос гэрээний дагуу байрныхаа гэрчилгээг авч, банкнаас зээл аваад үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл гэрчилгээг маань өгөөгүй. ТОСК, “Монгол улсын хөгжлийн банк” хоёр хоорондоо нэг асуудалтай юм билээ. Нарийн ширийнийг нь бол сайн мэдэхгүй. Хоорондоо л шүүхдэлцээд байгаа юм байна.

Ингээд яаж ч чадахгүй байрнаасаа хэзээ ч хөөгдөж магадгүй амьдарч байгаад дахин банкны зээл хөөцөлдөж эхэлсэн. Өнгөрсөн зургаадугаар сарын 8-нд Голомт банкнаас зээл авах нөхцөл бүрдээд материалаа явуулсан. Одоогоор мөн л байрны гэрчилгээ дутаад байгаа юм. Материалаа илгээснээс 45 хоногийн дотор дутуу материалаа өгөх ёстой. Гэтэл ТОСК-оос ахиад л боломжгүй гэсэн хариулт өгсөөр байна. Хэрэв би 2016 ондоо 0.5 хувийн зээлэндээ хамрагдчихсан байсан бол эдийн засгийн хувьд ч хавьгүй дээр байлаа. Зээлээ гаргуулахын тулд цалингийн зээлээ хүнээс мөнгө зээлээд түр хаалгачихсан байгаа. Зээлийн хүүнээс эхлүүлээд асуудал их байна” гэв.

ТОСК: ТУХАЙН ИРГЭНИЙ ЗЭЭЛ ДУУСААГҮЙ ТУЛ ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРГАЖ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ

Бид энэ дагуу ТОСК-ын Санхүүгийн албаны дарга н.Ерөөлттэй холбогдож, зарим зүйлийг тодруулав.

“2016 онд бид зээлийн гэрээ хийгээгүй. Зөвхөн байрны урьдчилгаа төлсөн хүмүүсийг байранд нь оруулчихсан байсан. Байранд орсон хүмүүсээ байрны үлдэгдэл төлбөрөө төлөхийг шахаж байгаа. Иргэд үлдэгдэл төлбөрөө төлөхийн тулд мэдээж бүхий л боломжит аргыг хайх нь ойлгомжтой. Танайд холбогдсон иргэн банкны зээлээр үлдэгдэл төлбөрөө төлнө гэж бидэнд хэлсэн. Тэгэхийн тулд мэдээж байрны гэрчилгээ хэрэгтэй. Манай байрнуудын хувьд бид “Монгол улсын хөгжлийн банк”-наас их хэмжээний зээл авч бариулсан. Тиймээс байрны гэрчилгээ нь өөрөө банкны барьцаанд байдаг гэсэн үг юм. Хэрэв байрны гэрчилгээгээ авахыг хүсвэл, тухайн хүний төлөх ёстой мөнгийг Хөгжлийн банканд урьдчилж төлсний дараа л тэгэх боломжтой.

Бид Ц.Чимгээгийн төлөх ёстой 59 сая төгрөгийг Хөгжлийн банканд урьдчилж тушаасан. Гэвч яагаад гэрчилгээгээ авч болохгүй байгаа вэ гэхээр бид тус банкнаас маш олон төрлийн их хэмжээний зээл авсантай холбоотой. “Буянт-Ухаа 1,2”, “Шинэ Яармаг” гэх мэт барилгууд болон тэдгээрийг барих болон тоног төхөөрөмж авахаар 5-6 төрлийн зээл авсан. Харин одоо авсан хоёр зээлийн асуудлаар шүүхээр явж байгаа юм. Хөгжлийн банкийг шүүхэд өгсний дараа тус банкнаас ямар ч асуудалгүй байсан 4 зээлтэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон. Өөрөөр хэлбэл манайхыг боож байгаа нэг хэлбэр нь. Шүүхээр яаж ч чадахгүй байгаа учраас бид одоо Хөгжлийн банктай хэлцлийн шатанд байна. Мэдээж өөрсдөө зээл авсан учраас шахаж чадахгүй, гуйх маягаар л харилцаж байна. Өнөөдрийг хүртэл энэ нь ямар ч амжилт олоогүй” хэмээх тайлбарыг өглөө.

Харин энэ асуудлаар Монгол Улсын Хөгжлийн банкны мэргэжилтэнтэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. ТОСК-ийн зүгээс оршин суугчид болон тэдэнд тулгараад буй асуудлыг Хөгжлийн банкны удирдлагуудад тохов. Гэвч тэдний маргаанаас болж гэрээ байгуулсан оршин суугч хохирох учиргүй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хариулт
Хариулт
2020-07-03 10:42

ТОСК ын буруу байна .Чимгээ шүүхэд хандах эрхтэй юм байна.Мэдээж банк мөнгөө нэхэж л таараа.төлж л таараа.ТОСК өөрсдөө бат�##�гааг нь гаргаад голомтоос зээлийг нь аваад төлүүл.Эсвэл ТОСК нь өөрсдөө банкны өрөө төл

Зочин
Зочин
2020-07-03 12:19

Энэ 2 байгууллагын зөрчлөөс болж иргэд хохирох ёсгүй

Зочин
Зочин
2020-07-03 12:47

tock hariutslagaa hulee. Ingej ydarsan irgedee hohirooj bolohgui.

Зочин
Зочин
2020-07-03 12:52

2 байгууллагын маргаанаас болж ингэж иргэдээ хохироож болохгүй шүү дээ

Зочин
Зочин
2020-07-03 12:54

Энэ хоёр байгууллагын хооронд иргэд хохирох ёсгүй байрны гэрчилгээгээ гаргаад өгвөл энэ хоёр з�##�уугийн хувьд банкны ш�##�гуур хангасан зээлд хамрагдах боломжтой болсон байна шдээ

Зочин
Зочин
2020-07-03 12:58

Анх гэрээ хийхдээ урьдчилгаагаа төлөөд үлдэгдэлийг нь байрны гэрчилгээ барьца�##�ж төлнө гэсэн гэрээ хийсэн байна гэрчилгээгээ гаргаж зээлд хамрагдах боломжийг нь олгоогүй байж байрнаас гар гэдэг буруу байна.

Зочин
Зочин
2020-07-03 13:05

Иргэдийн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөх хэрэгтэй. ТОСК-ын буруутай үйлдлээс болж иргэд орон байраараа хохирох ёсгүй.

Irgediin toloolol
Irgediin toloolol
2020-07-03 13:41

Hund surtaltai gazruudaas bolj ard irged ingej hohirch baigaa yum. Hoorondiin asuudlaa shiidej chadahgui baij irgeniig yah gej zeelendee hamragd gej shahsan yu. TOSK_iin buruu baina.

unsh eniig
unsh eniig
2020-07-03 14:04

toskiin l buruu gesen bhin m#luud ym unshaad oildoguinmuu hogjilin bank choloohgui bn gsen bga bzde m#luuda guitsed unshaagui bj

Хариу
Хариу
2020-07-03 17:04
Reply to  unsh eniig

ТОСК дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байж иргэнийг тэгж шахаж дарамтлах нь буруу. Бас ганцхан энэ хүн дээр дээрх асууд�##� хоёр удаа давтагсан байхад ард нь хичнээн хүн иймэрхүү байдлаар хохирч байгааг хэн ч таашгүй.

Зочин
Зочин
2020-07-03 15:02

Хоёр байгууллагын хоорондын асуудлаас болж иргэн хохирох нь байж боломгүй явд�##�. Хэрвээ ТОСК Чимгээд 2016 онд гэрчилгээг нь гаргаад өгсөн бол Чимгээ 0.5 хувьд хамрагдах байж. Эндээс эхлээд иргэний эрх зөрчигдөж эхэлсэн байна.

Shudraga yos
Shudraga yos
2020-07-03 15:49

Harvaas TOSK-n buruu bna shuu dee. Bank uuriin durem juramtai, Tom ersdel uurch bgaa shuu dee.

зочин
зочин
2020-07-03 18:33

одоо явагдах гэж байгаа түрээсийн орон сууцанд хамрагдах гэж байгаа 1000 төрийн �##�ба хаагчдыг бас ингэх гэж байгаа юм биш биздээ носк үг үйлдэл хоёроо засгийн газар нэгдүүлмээр байна

Холбоотой мэдээ

Back to top button