СпортСПОРТ

Сайн барилдсан найман аймгийн цолтонд "Хачиртай бантан" подкастын нэрэмжит ₮1 саяын шагнал олгоно

Улсын харцага Н.Золбоогийн бэлтгэн хүргэдэг "Хачиртай бантан" подкастыг бөхийн хүрээнийхэн андахгүй биз. Тэгвэл “Хачиртай бантан” подкастын хамт олны зүгээс амжилттай сайн барилдаж байгаа залуу бөхчүүдийг дэмжих, сурталчлах, урамшуулах зорилгоор жил бүр "Шилдэг найман" аймгийн цолтныг тодруулж, подкастынхаа нэрэмжит “ҮНЭН ЗОРИГТ” шагналыг гардуулахаар болжээ.

Тус шагналыг намрын эхний барилдаанаас сар шинийн барилдаан хүртэл аймаг сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуглуулсан чансааны оноог харгалзан эхний найман аймгийн цолтон бөхөд гардуулах аж. Шагналыг тус бүр ₮1 сая, дурсгалын зүйлс, сургалт, шинжилгээний эрхийн бичгүүд дагалдах юм байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button