Нийгмийн

ЦЕГ: Урд онтой харьцуулахад гэмт хэрэг, зөрчил багатай наадамлалаа

Өнөөдөр /2019.07.17/ Цагдаагийн Ерөнхий газраас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний их баяр наадмаар цагдаа, дотоодын цэргийн нийт бүрэлдэхүүн 2019.07.09 өдрийн 19 цагаас 2019.07.15 өдрийн 20 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын 2-р зэрэгт хүрч ажилласан байна. Энэ хугацаанд нийт 10779 дуудлага хүлээн авч шалгаснаас:

  • Гэмт хэргийн шинжтэй 444
  • Зөрчлийн шинжтэй 10335 гомдол мэдээлэл ирсэн гэв.

Урд оны мөн үетэй харьцуулбал хүний амь нам хохирсон хэрэг 15 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 30 хувиар, хулгайн гэмт хэрэг 10 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 20 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг 50 хувиар тус тус буурсан аж.

Баяр наадмын өдрүүд дэх төлөвлөсөн арга хэмжээний үеэр нийт 99 хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрснийг цагдаагийн байгууллага бүртгэж, аюулгүй байдлыг нь ханган ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд энэ жил цагдаагийн байгууллага дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг мөн хэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 68, хүй долоон худагт 89 камерийн системийг байрлуулсан нь сэжигтэй этгээдийн царайг таних боломжтой сүүлийн үеийн технологитой гэв.

Мөн,

  • Сүхбаатарын талбайд 905
  • Төв цэнгэлдэхэд 1538 албан хаагч болон 230 олон нийтийн байцаагч, 40 оюутан цагдаа
  • Хүй долоон худаг дээр 1317 албан хаагч, 200 багш, сонсогч
  • Сур шагайн асарт 52
  • Явган эргүүлд 821, мотоциклтой эргүүлд 45, нохойтой эргүүлд 26, морьтой эргүүлд 9 албан хаагчдын нийт бүрэлдэхүүн хэв журмын хамгаалалтын үүргийг  гүйцэтгэжээ.

Энэ жил “Торгоны зам - 2019” авто ралли уралдааны зам наадмын өдрүүдээр монгол улсын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн учир цагдаа нар өндөр ачаалалтай ажилласан гэдгийг мэдэгдэв. Үүний дээр өнгөрөгч онуудтай харьцуулахад гэмт хэрэг, зөрчил багатайгаар баяр наадмаа зохион байгууллаа хэмээн онцолсон юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button