Чөлөөт СЭЛЭГЧ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.07.08/ Засгийн газраа эмхэлж, танхимдаа ажиллах сайд нараа сонгож томиллоо.
Тэр энэ удаад хуучин өвгөчүүл, ждү-чин, концессчин, 60 тэрбумынхан, ах дүү, найз нөхөд, бизнесийн том бүлэглэлүүдээс хол томилгоо хийсэн. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсныхаа дараа Б.Анандбазар, Г.Өнөрболор нарын бизнесменүүдийг сайдын сэнтийд залахаар оруулж ирж байв. Гэвч их хэмжээний мөнгөн хандив өгсөн хүмүүст сайдын суудал өгсөнгүй. Нэг ёсондоо задарсан бизнесийн томчуудыг биш эгэл борог салбарынхныг оруулж ирсэн хэмээн үнэлэгдэж буй. Ерөнхий сайдын томилгоо сайнтай, муутай. Сайдын суудлын хаана ч тэнцэхгүй, үл бүтэх гарууд орж ирсэн нь ч бий.
Сайд нарын томилгооноос нэг анхаарал татсан нь өнгөрсөн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажилласан Д.Сарангэрэлийг энэ удаад БОАЖ-ийн сайдаар оруулж ирсэн явдал байв.
Түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход “мэргэжлийн бус” хүнээр бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарыг толгойлууллаа, улс төрийн томилгоо хийлээ гэх шүүмжлэлд дарагдсан. Сайд болсноос нь хойш ч эсэргүүцэл, зэмлэл тасраагүй. Д.Сарангэрэл сайд тэр бүхэнтэй үзэлцсээр өнөөг хүрч, басхүү коронавирусийг дотооддоо алдалгүй “дажгүй сайн ажилласан” гэх үнэлгээг аваад буув.
Одоо түүнийг дайрсан шүүмжлэл дахин эхэлж байна. Эхлэхээс ч аргагүй. Нэг яамнаас нөгөө яамны тэргүүн суудалд сэлгэж, яам хооронд тэр ёстой л чөлөөтэй сэлж чадав. Энэ бол дунд сургуулийн сурагч “ангиа”, “сургуулиа” сольчихож байгаа асуудал биш.
Эрүүл мэндийн салбарыг дажгүй сайхан удирдсан байж болох. Тэглээ гээд Монголд өөр мэргэжилтэн, боловсон хүчин байхгүй юм шиг ганцхан хүнийг яам дамжуулан сандайлуулах хэрэг байв уу. Үнэхээр Эрүүл мэндийн салбарыг удирдсан ур чадвар, удирдах арга барилыг нь биширсэн бол Эрүүл мэндийн сайдаар нь дахиулахгүй яав гэх мэт шүүмжлэлүүд гарч байна.
Үнэхээр ч У.Хүрэлсүхийн хувьд Д.Сарангэрэлд сайдын суудал л байвал юуг ч хийх супер хүн бололтой. Тиймээс л тэр итгэсэн хүнээ яам хооронд чөлөөт сэлэгч болгож орхив.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эрүүл мэндийн салбарынхан бол харьцангуй БЭРТЭГЧИНГҮҮД байдаг учраас ийм ёайдтай байсан шдээ.
энэ балай авгайгаас өөр хүн зөндөө байсан. ХХААХҮ-ийн дэд сайд үнэхээрийн гадаа гандаж хөдөө хөхөрч явсан мундаг эмэгтэй байсан. энэ авгайгийн дэргэд мэдлэгтэй боловсролтоай хиймэл биш мундаг хүнийг дэмжвэл Хүрэлсүх мэлээд оноо авах байсан
Эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гаргаж чадаагүй дээ. Коронавирус Сарангэрэлийг аварсан шүү. Коронагийн өмнө том өртэй болсон доо.Ард түмэн хашгирч байж хилээ хаалгаа биз дээ.
Сарангэрэл ЭМ сайд болоол хууль зерчиж эхэлсэн, хvvгинхээ жолоочийг херенге оруулалтын хэлтсийн дарга, туслах болорчимэгээ эмийн тусгай зевшеерел хариуцсан мэргэжилтнээр тавьсанаас эхэлсэн. Тед удалгуй болорчимэг АТГд баригдсан
оронд нь эгчийнхээ охин уянгыг тавьсан. жолоочийг явуулж оронд нь хvvгийнхээ нуа бямбасvрэнг тавьсан. Одоо яам хvvгийнх нь найз нараар дvvрсэн авилгалын уурхай болсон.
Шанд нь байгаль орчны сайд + сайн дvv нь ЭМСайд
Ер нь тэтгэврийн насны хүмүүсийг цаашдаа сайд болгомооргүй байна. 60 шахсан Сарангэрэл эмээгээр яах гэсэн юм бэ? Коронагаар тарих угааж ямар ч утгагүй хол хорио тогтоож улсын эдийн засгийг 10%, унагалаа
дэлхийд байхгүй, ямарч үндэслэлгүй тусгаарлалтын 21 хоногоос болж гадаадад 10 мянган иргэн нутагтаа ирж чадахгүй зовж шаналж байна. Энэ хүний гай хэтэрхий их байгаам бишүү.
ЭМЯ.г 2 жил унтуулсан эрүүл мэндийн бүх үзүүлэлтийг ил гаргасан ажилтанг халж солино гэж айлган дарамталж сүрьеэ,эх хүүхдийн эндэгдэл,тэмбүү халдварт өвчин талийж өгсөн ЭМЯ хүүгиин жолооч нуа худалдан авах газрынхнаар дүүрсэн
Сараа авгай Хүнийг хов живэнд оруулж худал гүтгэн гүжирдэх,хооронд нь урцалдуулах хэн ч биш болгох ажлыг сурцтай хурдтай хийнэ
Энэ Хүрэлсүх гэж ёстой жинхэнэ үл бүтэх зальтай этгээд юмаа. Элбэгдоржоос долоон дор.
КОВИд.р айлгаж МАН.н ялалтыг авчирсан би гавьяатай гээд УИХ.н дарга,шадар сайд, нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдыг нэхэж шантаажилсан
Сарангэрэл ЭМ-ийн салбарт шинэ зүйл юу ч хийгээгүй,,,Корона хилээ хаагаад л тарахгүй байгааш дээ, Дахиад Сайд гэдэг чинь Монгол төрийн гутамшиг шүү дээ, ичдэггүй авгай өөрөө болих хэрэгтэй. Корона-н их тусламж олон сая долларын зарцуулалт?
Coronog ene bish emch nar l hol bailgaj baigaa. Neeree l choloot selegch yumaa kkk. Gutamshig gehees oor yu gehew
gutamshig gutamshig.omnoos ni ichix yum
Eruul mendiin baiguullagad oorcholt hiij chadaagui odoo tetgevert ni garga nuurend ni shahsan botoks ni neg udur umurcch unah tsag ireh baih. Emch nar l avarsan. Govid-19 garch Sarangerel avgai ooriigee ovoo gar geed bodchihjee zailuul.
Хатан эрдэнэ ч билүү юу билээ Занданшатар Сарангэрэлийг өргөмжлөөд байлуу яаалаа.Сайн ажилласан ч юу байхав.Хажууд нь мэргэжлийн улсууд байхад муу байна ч яахав
Сарангэрэл сайдад ажлын өндөр амжилт хүсье. Яамандаа шинэ техник, технологи нэвтрүүлж ажлаарай. Эрүүл мэндийн яаманд цар тахлыг Дашбоард ашиглан түргэн шуурхай, цэгцтэй мэдээлэл ард түмэндээ хүргэж байсан нь шинэлэг байсан.
Сарангэрэл сайдад ажлын өндөр амжилт хүсье. Яамандаа шинэ техник, технологи нэвтрүүлж ажлаарай. Эрүүл мэндийн яаманд цар тахлыг Дашбоард ашиглан түргэн шуурхай, цэгцтэй мэдээлэл ард түмэндээ хүргэж байсан нь шинэлэг байсан.
Монголын тер тэтгэврийн эмээ Сараад ямар ертэй вэ? Энэ нь еерийгее би хvчирхэг эмэгтэй, хэн уруудаж, хэн дэвшихийг би мэднэ, яагаад гэвэл би хэвлэлийг атгадаг гээл солиороол явдаг юм билээ.
Хэвлэлийнхэн хаалтын гэрээгээр амаа vдvvлсэн ч улс орны телее дугарах цаг болсон л баймаар. Наад авгай сайд байх хугацаанд эхийн эндэгдэл хэд дахин нэмэгдсэн, ДОХ, тэмбvv утгаа алдсан, 1 сургуулийн хvvхдvvд сvрьеэгээр евдсeнийг 2 жил нуусан
Сарангэрэлийн хийсэн ажил нялх амраг Мөнхсайханыгаа хэвлэл мэлээлэлээр рекламдах гэмтлийн эмнэлэгийн даргаар хэдэн сар ажиллуулаад 1.р эмнэлэгийн дарга болгоод тэгээд сайдын суудлыг бэлэглэж бна бяртай эмээ дур нь шатаж бна 2 яамаар тоглоно
Авах юм нь АЙМААР БЯРТАЙ Хүүкийг айлгаж юу л бол юу авна Наядаар нь мөнгө гаргуулна,Засгийн газрын тогтоолыг дамскаа сольж бгаа юм шиг янз янзаар гаргуулна,явалдсан залуугаа сайд болгоно,хүнийг гүтгэн гүжирдэж уруудуулах,өгсүүлэх ажлыг мэрг
gutamshig
Ичгvvр сонжуур гдгийг мартсан хехее Сарангэрэл УИХын индэрээс "ам бvл 3" гж хэлvvлж байгаам да. Терvvлсэн 2 vрийнхээ хэнийг нь тооноос хасав? Бvргэдийн vvрэнд хаясан Улам-ернехийг vv? Угаасаа ч хvv Бvргэдийг ээжээ гж дуудаж ессен л де
Байгаль орчны эрүүл мэндийг хамгаалж, эрүүлжүүлж өгнө гэсэн юм аа. Та нар юу хийхийг харнаа. Амжилт. Газар, ус, лус, савдаг нэг амарлаа.
Yaval ene huuhen shig chuluutei holbirch chadah ve
Nuureeree duuren botogstoi avgai chadaltai baina
Dooshoo shiruun deeshee hi hi ...ter maani ene maani geh met yarinishuudee
Бүр залуугаасаа ардын намын томчууд болох Даш-Ёндон Н.Энхбаярын өвөр дамжаад төрийн нууц улс төрийн арга зальд суралцаж Хүүкийг зулгааж хамаг юмыг нь мэдэж шантаажлаад сурсан эрдэмээ энэ л зам том болгодог гээд Мөнхсайханд өвлүүлж бна да
ec zuitei, zuv hun . emee ni demjij bn.
Уян таны мэдэх асуудал биш. Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаад хэрэггүй биз. Ядаж жилийн дараа та шүүмжилвэл өөр хэрэг.
энэ авгайг монголын ард түмэн муу муухайгаар нь хэлж доромжилж бна даа. Олны үг ортой гэдэг үнэн юмаа. Хүрэлсүх гуай ёстой буруу шийдвэр гаргаж, өөрийнхөө ритэнгээ навс унагаалаа даа. Одоо яая гэхэв, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэ
Khuns khedee aj akhuin ded said mundag emegtei olon jil ded said khiisen ebliin khuiten jabart ch khedee malchnii khotond been tsasan dotor ybaad ajlaa buteegeed l ard tumen sain l gej ..
Eruulmeain mundiin sdalbariin emch subilagch nar ni mash sain
mundag chadbartai uchraas ajlaa sain hkiigeed bui bolokhoos sarangerel setguulch mundagdaa bishee Erenhkii saidaa odoo ter KHKHAAYamni
Seylee ded saidiig KHKHAn said bolgoochee
Үнэхээр сайн ажилласан гүндалай ламбаа нарын хажууд мэдрэмжтэй байлаа зохион байгуулах удирдан чиглүүлэх авьяас бол байсан шүү дээр үёд сайн ажилладаг хүмүүсээ дарга болгож алдаг байлаа сайн эмч сайн багш сайн инжёнёрүүд дарга болцгоод шоро
Мундаг шүү. 2 яамыг зэрэг удирдаа л ... Ирээдүйн ерөнхий сайд