Нийгмийн

Эхнэрээ хардсаны улмаас хэвлийд нь гурван удаа хутгалж гэмтээжээ

Уржигдар /2020.07.08/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн иргэн архидан согтуурсан үедээ эхнэрийнхээ хэвлий болон цээжин тус газарт нь гурван удаа хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал,

36 настай эрэгтэй нь өөрийн эхнэр болох 23 настай эмэгтэйг 24 настай эрэгтэй Г-тэй хардсаны улмаас эхнэрийнхээ цээж болон хэвлийд гурван удаа харин 24-тэй эрэгтэйн цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, ноцтой бэртэл учруулжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэх 36 настай эрэгтэй нь архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үедээ ийн үйлдэл гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Өдгөө хохирогч эмэгтэйн биеийн байдал хүнд ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй бол хохирогч эрэгтэйн бие хөнгөн бэртсэн байна.

Эл хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Иймд иргэд ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, ямарваа маргааныг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй байх, цаашлаад өөрийгөө болон өрөөлийг гэмтээхээс болгоомжлох нь чухал юм. Сүүлийн үед гарч буй харамсалтай хэргүүдийн ихэнх нь иргэд архидан согтуурсан үед үйлдэгдсэн байх бөгөөд холбогдсон хүмүүс нь гэмтэх, цаашлаад амь насаа алдах зэргээр хохирч буй аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дамдин
Дамдин

.

Зочин
Зочин

teneg muu hyyr we. gemtehese gadna allaa ahde huulia changalaa chee ard tymen chin yhed duuslaa

Зочин
Зочин

Хөгшин төгзөг чинь үхсэн ацаа хийж залуу янхан авсан юм үеийн сайхан хүүхнүүдтэйгээ суухгүй

Холбоотой мэдээ

Back to top button