“ХҮННҮ ЭЙР”: Өөрсдийн зардлаар тусгай үүргийн нислэг үйлдэх хүсэлт удаа дараа тавихад УОК зөвшөөрөөгүй

Шинэ төрлийн коронавируст халдварын цар тахал дэлхий дахинд дэгдэж, улс орнууд багагүй гарз хохирлуудтай учирлаа. Халдвар тархалтаас хамгаалах зорилгоор ихэнх орнууд агаарын хилээ хаасан нь олон хүнд эх орондоо эргэж очиж чадахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.
Монгол Улсын хувьд МИАТ компанийн онгоцоор хэд хэдэн удаа тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад суугаа нэн шаардлагатай иргэдээ эх оронд нь авчирсаар буй. Гэсэн ч халдвар тархалт өндөртэй бүс нутгуудад гацсан монголчууд нутагтаа ирэх хүсэлтэй, маш хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж буйгаа цахим ертөнцөөр дамжуулан илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл “Hunnu Air” компани өөрсдийн зардлаар тусгай үүргийн онгоц хөөргөж, гадаадад гацсан иргэдээ авчрах хүсэлтийг УОК-д тавьсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд түгсэн. Бид энэ асуудлаар тус компанийн хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтантай холбогдож тодрууллаа.
Ингэхэд, “Хамгийн сүүлд Унгар улсад сурдаг монгол оюутнуудын холбооноос манай компанид хүсэлт тавьсны дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Хэрэв зөвшөөрөл олговол өөрсдийн онгоцоор, өөрсдийн зардлаар тус нислэгийг үйлдэхэд бэлэн байгаагаагаа илэрхийлсэн. Одоогоор хариу ирээгүй байна.
Үүний өмнө ч хэд хэдэн удаа адил хүсэлт тавьж байсан. Өөрөөр хэлбэл “Ийм оронд суугаа монголчуудаас бидэнд хүсэлт тавилаа. Хэрэв зөвшөөрөл өгвөл бид энэ нислэгийг үйлдэж болно” гэсэн утгатай хүсэлт гэсэн үг.
Харин онцлоход, бидэнд БХЯ хүсэлт тавьж, УОК зөвшөөрөл олгосны дагуу Афганистанаас энхийг сахиулагч монгол иргэдээ хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр татаж авчирсан байгаа.
Унгарын өмнө Тайван дахь монголчууд бидэнд хүсэлт тавьсан, бид үүний дагуу УОК-т албан бичиг хүргүүлсэн. Унгар, Тайванд холбогдох албан бичгийн хариу ирээгүй байна. Харин өмнөх албан бичгүүдэд зөвхөн МИАТ компанийн онгоцыг хөөргөнө, боломжгүй гэсэн утгатай хариуг өгч байсан” гэлээ.
Г.САНЧИРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MIAT aar business hiij baigaa ni todorhoi bolj bgaa shdee estoi uheh dald oroosoi naad mungu chini hooloi deer chini buglurch uheesei
S#a teneg ymaa neern
Heleh ch ug alga
Өөрсдөд нь ашиг унахааргүй бол зөвшөөрөхгүй, үхэж далд орморууд
Нисэж үйлчилгээ үзүүлж болж байгаа юм чинь Хүннү айэр онгоцоо явуулаад хүнээ хурдан шиг авахаа бодох хэрэгтэй л байна ш дээ. Дээр нь шинэ нислэгийн зам шугамын ч туршилтууд болчихно. Нисгэгчид туршлагажиж ирнэ. Ганцхан МИАТ-тай зууралдаад
Mongonii dontonguud ashiggui mongogui bolno geed aij baigaa nobshnuud
Удахгүй сайхан цаг ирнээ, тэр цагт Монголчууд минь МИАТаар битгий үйлчлүүлээрэй !!!
УОК Хувийн авиакомпануудаа дэмжих хэрэгтэй ш дээ Яагаад ганцхан МИАТаар үнэтэй нисэх ёстой гэж.
Тэд зөвхөн зөөж ирнэ. Ирсэн хойноо яах нь хамаагүй тул боломжоо харж байж шийдэх нь зүйтэй. Гаднаас халдварт өвчин зөөхийг зогсоохыг шаардаж байна.
Zuvshuurmuur ym humuusee zuuj chasajgui buun hel amtai baij bas tanil tal mungu ugsun humuusee zuuhuu bolimoor ym ehleed mungu ugdug tanil huntei bol bdog geed yariad bhad ni itgehgui bsan tegsen yg tegej yavsan humuus bainlee bas gaigui b
Өөрсдийн зардлаар гэж худал гарчиг өгөөд шаачихымаа
Mongold korona aldsan 1 l dohioldol garhad ted naraas hen ch irehguishuu. UOK ajlaa sain hiij baigaa, delhiid korona 0 tsorin gants oron mon. Bid Mongoldoo odoo ch gesen duraaraa baigaa UOK gavya yaaltachgui. Bayarlalaa!
Medrel m#l tolgoi ni hogtsorson novsh ve chi. Gantshan ene asuudlaas harahad mongol ard irgediig yaj moljij bdgiig chi oilgohgui bnuu?? Chamd taarsan tor bna. Dald utgiig ni ajillagaag ni oilgohgui cham shig yumnuud bdag bolohoor iim bgaan