Б.Хурц нарыг шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

Долдугаар сарын 16-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.22/ ийн тав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хуралд Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нар хохирогчоор оролцож буй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2017 оны наймдугаар сарын 4-нөөс хойш хорих ял эдэлж байгаа юм.
Харин уг хэргийг мөрдөн шалгах явцад тэднийг эрүүдэн шүүсэн эсэхийг хянан хэлэлцүүлэхээр Б.Хурц нарт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулж хэлбэл энэ хэргийг нэг тийш шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.
Г.САНЧИРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.