УРЛАГ

Т.Бархүү С.Болд-Эрдэнийг “уруу татна”

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Монголын үзэгчдэд ДБЭТ-ын уран бүтээлчид “Фауст” дуурийг 1969 онд хүргэсэн түүхтэй. Харин “Фауст” жүжгийг Монголд анх удаа найруулагч М.Батболд пост драм хэлбэрээр олны хүртээл болгох нь.

“Фауст” жүжгээ бичих санаа И.В.Гётед бүр 1770-аад онд төрсөн боловч эцсийн хувилбарыг нь таалал төгсөхөөсөө ганцхан жилийн өмнө буюу 1831 онд бичиж дуусгасан гэдэг. Тэрбээр эл жүжгээ олны дунд их түгсэн Фауст гэх эрдэмтний тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн аж. Харин бодит ахуйн реалист дүр зураглалыг библи, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлжээ.

Хоёр бүлэг, 12 үзэгдэлт “Фауст” жүжгийн эхний үзэгдэл бурхан, чөтгөр хоёрын ярилцаж буйгаар эхэлнэ. Харин тайзыг өвөрмөц засаж, бурхныг бяцхан хүүгээр төлөөлүүлэн, холограм дүрсээр илэрхийлэх нь сонирхолтой. Жүжигчин, тайзан дээр тусах холограм дүрстэй амьд мэт харилцан тоглох нь сонирхолтой хийгээд жүжигчний уран чадварыг гайхуулна. Бурхан, чөтгөр хоёр аз жаргал, хүн төрөлхтөний мөн чанарын тухай мэтгэлцэж, үүндээ Фаустыг оролцуулан, туршихаар шийднэ. Чөтгөр буюу Мефистофелийн дүрд жүжигчин Т.Бархүү тоглоно.

https://www.youtube.com/watch?v=tnXxIMM6aJ0&feature=youtu.be&fbclid=IwAR3tTQvw8g0ZABnSxBA5CVpjTsvSLlt6NLa2WKk4P-EswIzy8i83lIq70sg

Дэлхийн олон орны театрт “Фауст” жүжгийг тоглоход эл дүрийг тухайн орны хошин урлагийн мастерууд “амилуулж” байсан түүхтэй. Гүн ухаан, хууль цааз, aнагаах ухааныг судалж, сүүлд нь шашин номонд ч нэвтэрсэн Фауст эрдэм, шинжлэх ухааны  оргилд хүрмэгц бодит амьдралын хүлээсэнд чулуучиж буйгаа мэдрэн, сониуч сэтгэлийнхээ цангааг тайлах зүйл олж чадахгүй тийчилж байгааг жүжигчин С.Болд-Эрдэнэ харуулах бол түүний өтөл насыг Ардын жүжигчин Г.Мягмарнаран “амилуулна”.

Хүн болж төрсний хамгийн гол шалгуур бол хүн хүнээ хайрлах, юуны төлөө зүтгэх, амьдрах ёстой вэ гэдгийг үзэгчдэд ухааруулах, түүнчлэн театрын урлагт бас нэгэн шинэчлэл, өөрчлөлтийг авчрах технологийн дэвшил ашигласан “Фауст” жүжгийг энэ сарын 17-20-нд “Корпорейт” зочид буудлын тоглолтын танхимаас тольдоорой.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-07 17:09

Фауст жүжгий Монголд хэн гэдэг хүн орчуулсан т�##�аар яагаад дурьдаггүй юм бол??? сэтгүүлчид тэр хүнээс ярицллага авмаар юм өөр олон зохиолыг орчуулж жүжгийн зохиол болгосон шүү

зочин
зочин
2020-09-07 23:19

эмээ шаадаг бамбархүү мөнүү хахахахаха

Холбоотой мэдээ

Back to top button