ДЭЛХИЙ

Жо Байдэн ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх ДӨРВӨН зүйл

Ерөнхийлөгч Дональд Трампын хийсэн томоохон дөрвөн зүйлийг Жо Байдэн суудлаа аваад өөрчлөхөөр шийджээ.  

АНУ Парисын тохиролцооноос албан ёсоор гарсан гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Жо Байдэн ерөнхийлөгчийн суудлыг аваад АНУ-г буцаад уг тохиролцоонд нэгдүүлэх санаатай байгаа юм.

Мөн АНУ-д хүүхэд байхдаа цагаачилж орж ирээд хууль бус зүйл хийсэн хүмүүс тэр дороо хөөгдөлгүй хоёр жилийн турш ажил эрхлэх боломж олгодог байсан DACA (Deferred Action for Childhood Arrivals) бодлогыг дахин хэрэгжүүлэх аж.

Ерөнхийлөгч Дональд Трамп ДЭМБ-ыг цар тахлын үеэр ажлаа хийгээгүй хэмээн буруутгаж АНУ-г тус байгууллагаас гаргана гэж мэдэгдсэн юм. Харин Жо Байдэн улсаа буцааж ДЭМБ-ын гишүүн орон болгохоор төлөвлөж байгаа.

Исламын шашинт улсуудаас АНУ-г зорих хүн урсгалыг Дональд Трамп хорьсон, үүнийг Байдэн хүчингүй болгох аж.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button