ДЭЛХИЙ

Хүмүүсээс нуугдах чадвартай болж хувьссан ургамал

БНХАУ-ын Хэндуан нуруунд ургадаг “Fritillaria delavayi” гэх ургамал хүмүүсийн эмийн зорилгоор их түүж авдаг хэсгээр хүрээлэн буй орчинтойгоо ижил өнгөтэй болж хувьссан байна. Уг ургамлыг 2000 жилийн турш эм болгож ашиглаж буй бөгөөд сүүлийн жилүүдэд үнэ нь нэмэгдсэнтэй холбогдон хүмүүс ихээр түүж авах болсон аж.

Орчинтойгоо адил өнгөтэй ургамлын амь үлдэх магадлал илүү, иймд хүмүүс энэ ургамлын шинэ өнгөтэй болох хувьслын хөдөлгөгч хүч болж өгч байгааг илтгэж байгаа юм.

“Kunming”-ийн ургамал судлалын институтын эрдэмтэд ургамлын өөр өөр популяци орчинтойгоо хэр ижил болж хувьссаныг ажиглахын тулд тус нутгийн хүмүүсээс хаана уг эмийн чанартай ургамлыг цуглуулдаг болохыг асуусан байна.

Судалгааны үр дүн ургамлын нуугдах чанар, хүмүүс их хэмжээгээр түүж авдаг газруудтай шууд хамааралтай байсан аж.

Судалгаанд оролцсон Яан Ню “Өөр нуугдмал ургамлуудыг бид судлаад, ингэж хувьсах шалтгаан нь ургамал идэшт амьтад юм гэдгийг илрүүлсэн. Гэвч энэ ургамал ургадаг газарт тийм амьтан огт олдоогүй. Тэгээд бид магадгүй хүмүүс шалтгаан нь байж магадгүй хэмээн тооцоолж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Science Daily

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button